Delgerehiin gol-Дэлгэрэхийн гол

Ойын-сауық

Шүлэг:Я.Отгонбаяр /МУСТА/
Хөгжим: Б.Цэрэндондов /МУСТА/
Дуучин: У.Далантай /МУГЖ/
ДЭЛГЭРЭХИЙН ГОЛ
Усан тунгалаг буман булгийн ундрагатай
Урсгал цолгиун сүмбэр уулсын гоёлтой
Эцэг өвгөдийн номын ерөөл буяны авшигтай
Ивээл нөмөрлөсөн тарнийн орон Дэлгэрэхийн голоо
Дахилт:
Ариун дагшин рашаан усны тэнгэр орон
Арван зүгтээ асарлан сүмбэрлэх уулсын орон
Хотол түмний адислан хүртдэг мөнхийн усан
Хожуулын гол, Дэлгэрэх их мөрөн миний нутгаа
Уулс нь сүрлэг номин эрдэнийн үзэсгэлэнтэй
Ургамал нь дагшин анагаах шидийн увдистай
Хуланц элэнцийн номын ерөөл буяны авшигтай
Хувилгаад мэндэлдэг тарнийн орон Дэлгэрэхийн голоо
Дахилт:
Ариун дагшин рашаан усны тэнгэр орон
Арван зүгтээ асарлан сүмбэрлэх уулсын орон
Хотол түмний адислан хүртдэг мөнхийн усан
Хожуулын гол Дэлгэрэх их мөрөн миний нутагаа
Тэнгэрийн соёрхол түмэн булгийн ундрагатай
Тэнгэрт ойрхон зүмбэр уулсын гоёлтой
Амбаа гэгээний номын ерөөл буяны авшигтай
Авралын зохист тарнийн орон Дэлгэрэхийн голоо
Дахилт:
Ариун дагшин рашаан усны тэнгэр орон
Арван зүгтээ асарлан сүмбэрлэх уулсын орон
Хотол түмний адислан хүртдэг мөнхийн усан
Хожуулын гол Дэлгэрэх их мөрөн миний нутагаа

Пікірлер: 1

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m2 жыл бұрын

Келесі