Zartiin gol-Зартын гол

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр /МУСТА/
Хөгжим: Б.Цэрэндондов /МУСТА/
Дуучин: Я.Батбаяр /МУСТА/
ЗАРТЫН ГОЛ
Дэвжин дэлгэрэх Тарвагатайн нуруунаас
Дээжилж урсдаг Зартын голоо
Хөглийн цэнхэртэх гурван Хүнхээс
Хөвсөлзөж урсдаг Зартын голоо
Дахилт:
Тарантын даваа, Битүүтийн хяр, Халуун усны гол
Тэнгэр ивээлт ард түмэн энд амьдардаг юм
Зарыг түгээ...биднийг Зартынхан гэдэг юм
Зартай цуутай ард түмэн энд нутагладаг юм
Эгнэгт дэлгэрэх Эмээл шарын нуруунаас
Эмнэгшиж урсдаг Зартын голоо
Сарлагын сүрэг шиг үхэр чулуудаас
Саагалж урсдаг Зартын голоо
Дахилт:
Загастайн гялгар, Ороохын даваа, Ухаа хадны гол
Заяа ивээлт ард түмэн энд амьдардаг юм
Зарыг түгээ...биднийг Зартынхан гэдэг юм
Зартай цуутай ард түмэн энд нутагладаг юм
Авшиг дэлгэрэх Тарвагатайн нуруунаас
Рашаанаар урсдаг Зартын голоо
Бөхийн удам тасраагүй Цагаан-Ууландаа
Бөхөлзөж урсдаг Зартын голоо
Дахилт:
Ноостын Сэрвэн,Уран мандал, Өртөнтийн гол
Номын ивээлт ард түмэн энд амьдардаг юм
Зарыг түгээ...биднийг Зартынхан гэдэг юм
Зартай цуутай ард түмэн энд нутагладаг юм

Пікірлер: 5

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m Жыл бұрын

    үнэхээрийн сайхан өвөрмөц гоё хоолойтой дуучин шүү🧡🧡🧡

  • @oyungerel3784
    @oyungerel3784 Жыл бұрын

    Зарим хэлж байгаа үг нь мэдэгддэггүй ээ

  • @sanjaazawkhanih-uul6443
    @sanjaazawkhanih-uul64432 жыл бұрын

    🙂

  • @tseegiitseren9636
    @tseegiitseren9636 Жыл бұрын

    Яасан Сайхан хоолойтой вэ

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m Жыл бұрын

    Энэ сайхан дууг бүтээсэн 2дүүдээ болон ая зохиогчдоо Уран бүтээлийн бахдам сайхан Амжилтуудыг хүсэн ерөөе

Келесі