Tenger ibeelt nutag-Тэнгэр ивээлт нутаг

Ойын-сауық

Шүлэг:Я.Отгонбаяр /МУСТА/
Хөгжим: Б.Цэрэндондов /МУСТА/
Дуучин: У.Далантай /МУГЖ/
ТЭНГЭР ИВЭЭЛТ НУТАГ
Сэвэлзэн үлээх салхи нь арц хүжсийн үнэртэй
Сэмбэрүү ганган цэцэгс нь анагаах шидийн увдистай
Цэнхэр манан дундаа суунагланхан байдаг Цэцүүх минь
Цээж дүүрэн амьсгалах энхжингийн орон юмаа
Дахилт:
Холбоо Товх ууландаа ерөөлийн алтан тарнитай
Хос Тэмээн чулуундаа тэнгэрийн мөнгөн тамгатай
Элст Товгор шүтээндээ эцгийн нандин захиастай
Энэ нутгийн хүү юм би...Тэнгэр ивээлт нутаг минь
Хөглөрөн ногоорох модод нь аялгуу эгшгийн уянгатай
Хөх мөнгөн тэнгэр нь завилаа уулсын суудалтай
Будан манан дундаа суунагланхан байдаг Цэцүүх минь
Бурхад чуулдаг тансагхан увдисийн орон юмаа
Дахилт:
Холбоо Товх ууландаа ерөөлийн алтан тарнитай
Хос Тэмээн чулуундаа тэнгэрийн мөнгөн тамгатай
Элст Товгор шүтээндээ эцгийн нандин захиастай
Энэ нутгийн эзэн юм би... Тэнгэр ивээлт нутаг минь
Рашаан булгийн ус нь буман зүйлийн шидтэй
Ан амьтан ургамал нь амар амгалангийн ерөөлтэй
Зүмбэр уулсан дундаа цэнхэртэнхэн байдаг Цэцүүх минь
Зүрхний аглагт ээнэгших диваажингийн орон юмаа
Дахилт:
Холбоо Товх ууландаа ерөөлийн алтан тарнитай
Хос Тэмээн чулуундаа тэнгэрийн мөнгөн тамгатай
Элст Товгор шүтээндээ эцгийн нандин захиастай
Энэ нутагт төрсөн юм би... Тэнгэр ивээлт нутаг минь

Пікірлер: 1

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m2 жыл бұрын

    Saihan nutag Saihan chg duu boljee.Amjilt husie!

Келесі