Итгэлийн наран

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр /МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч МУСТА/
Аялгуу: Н.Даваасүрэн /МУСТА/
Дуучид: Дуучид:Б.Алтангэрэл /МУСТА/
М. Отгонжаргал
ИТГЭЛИЙН НАРАН
Бүсгүй минь чамтай учирснаас хойш
Бүхий л орчин уянгаар хөглөгдөж
Цээжинд итгэлийн наран мандаж
Цэнхэр орчлон уянгатай болсон юмаа
Дахилт:
Чи миний итгэлийн наран
Чин зүрхний минь мөнхийн уяа
Чи миний сэтгэлийн наран
Чин хайрын минь зүрхний уяа
Хайрт минь чамтай учирснаас хойш
Хамаг орчин уянгаар хөглөгдөж
Харцанд итгэлийн наран мандаж
Хатуу орчлон уянгатай болсон юмаа
Дахилт:
Чи миний итгэлийн наран
Чин зүрхний минь мөнхийн уяа
Чи миний сэтгэлийн наран
Чин хайрын минь зүрхний уяа
Хань минь чамтай учирснаас хойш
Хорвоо дэлхий уянгаар хөглөгдөж
Сэтгэлд итгэлийн наран мандаж
Сэлүүн орчлон уянгатай болсон юмаа
Дахилт:
Чи миний итгэлийн наран
Чин зүрхний минь мөнхийн уяа
Чи миний сэтгэлийн наран
Чин хайрын минь зүрхний уяа

Пікірлер

    Келесі