The Bayan Mongol - Jazz Big Band

"Сайн байна уу, Улаанбаатар минь", "Аяны шувууд", "Сэтгэлийн жигүүр", "Орь залуу нас", "Хангайн магтуу" зэрэг бараг л хүн бүрийн мэддэг, хаа нэгтээ заавал сонссон Монголын алдарт түүхэн бүтээлүүдийг Баян Монгол чуулга туурвисан байдаг. Монголын жазз найрал хөгжмийн анхдагчид нь бөгөөд шилдгүүд нь гэгддэг энэхүү чуулга нь 1969 онд анхныхаа тоглолтыг хийснээс хойш өдгөө хагас зуун жилийн турш урлагт зүтгэж явнa.

Пікірлер