МАРУЗ ХАЙРХАН УУЛ MARUZ HAIRHAN UUL

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр /Г.Сэр-Одын шагналт, СТА/
Хөгжим: Б.Цэрэндондов /МХЗХ-ны шагналт, СТА/
Дуучид: Н.Шажинтөр /СТА/, У.Сансар/СТА/, Б.Ренчинжүгдэр /СТА/
МАРУЗ ХАЙРХАН УУЛ
Омог хүчит эзэн тэнгэрийн нууцат тамга
Огторгуйг мөрлөсөн сүр хавт хурмастын
багана
Авралын адистит гэгээн судрын номын
хураангуй
Ачлал төгс баян МАРУЗ хайрхан уул мину
Нутгийн эзэн тэнгэрлэг гэрэлт ард
түмнийг магтан дуулюу
Нууцын эзэн Очирваань хайрханы
сүлд тэнгэрийг магтан дуулюу
Газрын эзэн тэнүүн оршилт
Жамсран бурхныг магтан дуулюу
Орны эзэн Очирлагшин омголон
сүрт их тэнгэрийг магтан дуулюу
АЙ...МАРУЗ ХАЙРХАН УУЛ МИНУ
Уулын савдаг хөх тэнгэрийн улаан сахиус
Уулсын хаан сүр хавт огторгуйн багана
Бурханы адистит буяны судрын номын
хураангуй
Буурал тэргүүнт баян МАРУЗ хайрхан
уул мину
Нутгийн эзэн тэнгэрлэг гэрэлт ард
түмнийг магтан дуулюу
Нууцын эзэн Очирваань хайрханы
сүлд тэнгэрийг магтан дуулюу
Газрын эзэн тэнүүн оршилт
Жамсран бурхныг магтан дуулюу
Орны эзэн Очирлагшин омголон
сүрт их тэнгэрийг магтан дуулюу
АЙ...МАРУЗ ХАЙРХАН УУЛ МИНУ
Улаан зүст хурмаст тэнгэрийн номын элч
Удмын ерөөлт сүр хавт огторгуйн багана
Тэнгэрийн адистит гэрэлт судрын номын
хураангуй
Тэгш дүүрэн баян МАРУЗ хайрхан уул мину
Нутгийн эзэн тэнгэрлэг гэрэлт ард
түмнийг магтан дуулюу
Нууцын эзэн Очирваань хайрханы
сүлд тэнгэрийг магтан дуулюу
Газрын эзэн тэнүүн оршилт
Жамсран бурхныг магтан дуулюу
Орны эзэн Очирлагшин омголон
сүрт их тэнгэрийг магтан дуулюу
АЙ...МАРУЗ ХАЙРХАН УУЛ МИНЬ

Пікірлер: 2

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m Жыл бұрын

    UNEHEERIIN SURLEG SAIHAN DUU. Saihan chg duuljee duu nar🌹🌹🌹🧡🧡

  • @javzandulambatzorig7228
    @javzandulambatzorig72282 жыл бұрын

    Яасан ч сүрлэг дуу юм Ямар ч сайхан дуулсан юм. Дахин дахин сонсоход маанийн ерөөлийг монголоор орчуулаад дуу болгочихсон юм шиг... Сэтгэлээ ариутгаад ном уншуулчихсан мэт Мэдрэмж авлаа

Келесі