ЗҮРХЭНД ТАМГАЛСАН ХАЙР дууны уран бүтээлчдийн ярилцлага SCH телевизийн ШИНЭ БҮТЭЭЛ нэвтрүүлэг

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр /МУСТА/
Хөгжим: Н.Даваасүрэн /МУСТА/
Дуучин: Г.Батсүх /МУСТА/
ЗҮРХЭНД ТАМГАЛСАН ХАЙР
Харцанд шивнэсэн гэгээн гуниг
Хайранд согтсон цагаан аялгуу
Зүүдэлж хоноогүй шөнүүд байсангүй
Зүрхэнд тамгалсан хайр минь дээ
Ялгуун төрхийг чинь зүйрлэшгүй
Ямархан төрсөн хүний үр вэ чи
Санаснаар болдоггүй хайрын хорвоод
Сайхан чамаараа дутаж л явна даа
Сэтгэлд шивнэсэн гэгээн гуниг
Сэмэрч дурласан цагаан аялгуу
Дурсан санаагүй мөчүүд байсангүй
Дуундаа тамгалсан хайр минь дээ
Ялгуун төрхийг чинь зүйрлэшгүй
Ямархан төрсөн хүний үр вэ чи
Зөнгөөр болдоггүй хайрын хорвоод
Зөвхөн чамаараа дутаж л явна даа
Зүрхэнд шивнэсэн гэгээн гуниг
Зүүдэнд ирсэн цагаан аялгуу
Зүсийг чинь санаагүй өдрүүд байсангүй
Зүрхэнд тамгалсан хайр минь дээ
Ялгуун төрхийг чинь зүйрлэшгүй
Ямархан төрсөн хүний үр вэ чи
Буцааж болдоггүй хайрын хорвоод
Бурхнаас гуйсан хайр минь дээ

Пікірлер: 1

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m2 жыл бұрын

    энэ сайхан уран бүтээлч дүү нартаа улам их Амжилтыг хүсэн ерөөе.

Келесі