Танин мэдэхүй: Язгуурын гурван бурханы тухай

Ухаан. Энэ бол бидний замыг гэрэлтүүлэгч гэрэл юм. Гэрэл тод хурц байх тусмаа бид илүү ихийг харж хянаж, бас илүү хурдан тайван явж чадна. Энэ нь ухаан саруул байх тусмаа бид илүү ихийг мэдэж, төвөг багатай тайван амьдрах нэг нөхцөл бий болно. Ухаан түргэн бас хүчирхэг байх хэрэгтэй. Яг л бидний хэрэглэж байгаа компютер шиг, утас шиг. Мөн ухаанаа үргэлж сэргээж хөгжүүлж, дасгалжуулж байх хэрэгтэй.
Сэтгэл.Тиймээс хоёрдугаарт сэтгэлээ хөгжүүлэх нэн чухал. Сэтгэл бол агаар ус гэсэн үг. Хайр энэрэл бол эерэг сэтгэл юм. Хүн бүрт амьтанд ч бүр байгалд ч хайр энэрэл тэдний оршин тогтнох суурь болно. Биднийг хэн хайрлахгүй бол цэцгийг услахгүй арчилахгүй байгаатай адил ургаж төлжихгүй. Бид ч бас гэр бүлээ, найз нөхдөө, муур нохойгоо хайрладаг шүү дээ. Энэ бидний аливаад хандах хандлага, ёс зүйг тодорхойлно. Энэрэл хайр, хүнлэг сэтгэл, асрал нигүүсэл сэтгэлийг хөгжүүлснээр илэрнэ.
Хүч. Энэ дэлхийг дөрвөн хүч л тогтоон барьж оршин тогноож байдаг. Ямар дөрвөн хүч. Гравитацийн хүч бол хамгийн сул боловч хамгийн их орон зайг хамаарч товчдоо хүний бие болон газар дэлхийн атом хооронд таталцуулж агуу их орон зайг хамран хорвоо ертөнцөд бүхэлд нь үйлчилдэг хүч. Цахилгаан соронзон хүч удаах нь бөгөөд зөвхөн цэнэгтэй бөөмсд үйлчилдэг цөм атом хоёрыг холбож байдаг хүч. Гуравдахь нь атомын цөмийн хоорондох хүчтэй таталцах хүч. Дөрөвдэх нь цөмийн хоорондох сулавтар татлцах хүч үүгээр орчлон ертөнцөд амь драл үүсэх, од гариг элементүүд бүрэлдэн тогтонодог ажээ. Энэ бол физик хүчнүүд. Бидэнд хамаархгүйгээр өөр өөрсдийн үүргээ гүйцэтгээд явна. Хүмүүс бидэнд ямар хүч хэрэгтэй вэ. Бидэнд ухааны хүч, сэтгэлийн хүч, эв нэгдлийн хүч, биеийн хүч, эдийн засгийн хүч хэрэгтэй. Ухааны хүч гэдэг бол мэдлэгийг суралцаж эрдэм боловсрол эзэмшихийг хэлж байгаа хэрэг. Сэтгэлийн хүч гэдэг нь энэрэл хайр, хүнлэг ёс суртахууныг ээж аав, эмээ өвөө, багшаасаа, удамжлалт ёс заншлаасаа суралцан эзэмшсэн сэтгэлийн боловсролын хэлнэ. Эв нэгдэл гэдэг хамтын хүч юм. Материаллаг зүйлс цөмд татагдан оршин тогтнодог шиг хүмүүний эв нэгдэл үнэт зүйлс дээрээ нэгдэн бий болдог. Гэр бүлийн үнэт зүйл, улс үндэстний үнэт зүйл identity гэж байна. Тэр нь уламжлагдан ирсэн гүн ухаан, зан заншил, итгэл үнэмшил, түүх , хэл соёл зэрэгээр дамжин бий болно.

Пікірлер: 12

  • @tsahimemch
    @tsahimemch8 ай бұрын

    Баярлалаа

  • @tsetsegmaatsetseg1782
    @tsetsegmaatsetseg17822 жыл бұрын

    🎇🙏🙏🙏🌲🌺🍀🌸🎄😄👫👫👫👫👫👫👫👫👫🙆🙆🙆🙆🙆🙆🙆НОМОНД МӨРГӨМҮЙ 🙏🙏🙏АРВАН ЗҮГИЙН ГУРВАН ЦАГ ИЙН БУРХАД БОДЬСАДВА НАРТ МӨРГӨМҮЙ 🙏🙏🙏УМ МЭДРИ МАМАА СУУХА 108Ш ТООЛОВ 🙏🙏🙏ХАМАГ АМЬТАН АМГАЛАНГ ЭДЛЭХ БОЛТУГАЙ 🙏🙏🙏😄🌺🌺🌺🍀🍀🍀🌸🌸🌸🌺🌺🌺🍀🍀🍀🌸🌸🌸🌺🌺🌺🍀🍀🍀🌺🌺🌺🌸🌸🌸🌺🌺🌺🍀🍀

  • @nerguidolgor4802
    @nerguidolgor48022 жыл бұрын

    Үргэлж сонсож бг маш ойлгомжтой ярьдаг маш их баярлалаа

  • @davkal.3114
    @davkal.31142 жыл бұрын

    🙏🙏🙏🙏🙏

  • @enebishbat-erdene2675
    @enebishbat-erdene2675 Жыл бұрын

    Маш сайхан ухаарал өгсөн тайлбарлаж буй хүүдээ маш их баярлаж байна.өдөрт хэд ч үзэж хүч оюунаа сэргээж байна.

  • @nerguidolgor4802
    @nerguidolgor48022 жыл бұрын

    🙏🙏🙏

  • @livelovelaughpeace4661
    @livelovelaughpeace46612 жыл бұрын

    Гавж даа их баярлалаа. Нэг хүсэлт байна. Хэт хурдан ном уншиж байгаа юм шиг байна. Арай тогтуун тайлбарлаж болох уу яг Боди Каст шиг

  • @lugavj2902

    @lugavj2902

    2 жыл бұрын

    хүлээн авлаа. Баярлалаа

  • @livelovelaughpeace4661

    @livelovelaughpeace4661

    2 жыл бұрын

    Язгуурын Гурван мөн Язгуурын Таван бурханы гээд гараад байна ялгааг дараагийн хичээл дээр тайлбар хийнэ үү багш аа

  • @nomi725

    @nomi725

    2 жыл бұрын

    Гяляйлаа 🙏🙏🙏 🌺🌺🌺💐💐💐🏵️🏵️🏵️ энэ бөмбөрцгийн шавар шалбаагнаас хүнийг, сэтгэл гээч юмтай нь үтэр түргэн ариусгаж салгахын төлөө илүү их хичээл оруулаач багшаа 🙏🙏🙏

  • @goldenlight2277

    @goldenlight2277

    2 жыл бұрын

    Playback speed ee 0.75 l bolgocoocdee hhe

Келесі