Танин мэдэхүй: Мөнх бус

Бодь мөрийн зэрэгт гарснаар энд гурван учир шалтгаан есөн гаргалгаа, гурван шийдлийн бясалгалыг ихээхэн үр дүнтэй арга хэмээнэ. Нэгдүгээрт үхэл бол гарцаагүй юм. Ямарч аргаар түүнийг буцаах боломжгүй, хүний нас үргэлж хорогдохоос нэмэгдэх гэж байдаггүй, үхэх цагт номыг ухаарсан сэтгэлээс өөр юу ч тус болохгүй гэж хэлдэг. Тиймээс зөв хүн байх, гэгээрлийн төлөө сэтгэлтэй байхыг сануулдаг юм.
Хоёрдугаарт. Үхэл бол магадлал үгүй гэдгийг сургадаг. Замбутивийн хүний насанд магадлал үгүйг сургадаг. Бид хөгширөөд өнгөрөх мэт санадаг. Үхэх арай ч болоогүй байлгүй гэж бодсоор л байдаг гэтэл хэзээ ирэх нь тодорхойгүй зүйлд баталгаа өгсөн мэт найдвар сэтгэлдээ хадгалж байдаг ажээ. Мөн амьдрал дээр үхэлтэй учрах олон шалтгаан биднийг хүрээлж байдагийг мартдаг. Нэг талаар хүний бие нь машид хүч багатай усан дээр хөвж яваа хөөс мэт гэдгийн бурханы номд сургадаг. Тиймээс цаг алдалгүй яг энэ мөчидөө ч зөв амьдар. Сэтгэлдээ энэрэл нигүүсэл, ухаарлын дадуул хэмээдэг билээ.
Гуравдугаарт. Эд таваар эрх мэдэл бүхий л зүйл үхэх болоход нэг ширхэгийг аваад явах боломжгүй зүйлс байдаг тул түүнд шунахгүй байхыг санал болгодог. Үр хүүхэд хань нөхөд садан төрөл хүрээлж байсан ч үхэхийн цагт нэгийг нь хөтлөөд явдаггүй тийм л цаг хугацаа ирнэ гэдгийг эртний мэргэд сануулсан байдаг. Бие махбодио хүртэл орхиод хойт төрөлдөө одох байтал эрдэнэт хүмүүн та бусад зүйлс ямар ч ач холбогдолгүй ойлгож байгаа биз дээ. Харин хойт төрөлд авч оддог нэг л зүйл байдаг тэр нь хүний хийсэн сайн үйлийн үр дүн, буян бөгөөд энэ нь карма дээр хадаглагдан араах төрөлд дамжин үр дүнг нь хэрэглэж болох боломжтой байдаг гэдгийг зааж сургадаг юм.

Пікірлер: 6

  • @hatanhaan2671
    @hatanhaan26712 жыл бұрын

    Баярлалаа Багшдаа хичээх болно 🙏🙏🙏🌺🌻🌹🍀🌷🌸👏

  • @uranzuraach5052
    @uranzuraach5052 Жыл бұрын

    🙏🙏🙏

  • @nerguidolgor4802
    @nerguidolgor48022 жыл бұрын

    Багшдаа маш их баярлалаа 🙏🙏🙏

  • @hatanhaan2671
    @hatanhaan26712 жыл бұрын

    Багшдаа баярлалаа

Келесі