НУУЦ МАТЕРИАЛУУД: ТӨРИЙН НАЙР

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрийн өмчид буцаан авсны дараа Дархан-Уул аймгаас сонгогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд тус үйлдвэрт эрээ цээргүйгээр өөрсдийн цүнх баригчдаа шахсан асуудлыг НУУЦ МАТЕРИАЛУУД нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хүргэж байна.
Монгол Улсын Засгийн газар Дарханы төмөрлөгийг буцаан авахын тулд "Энэ үйлдвэр төрд ирснээр тус үйлдвэрт ажилладаг хүмүүсийг нийгмийн асуудлыг төр хариуцна" хэмээх аймшигтай тархи угаалтыг явуулсан бөгөөд буцаан авсныхаа дараа тус үйлдвэрт гурван үеэрээ ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийг эсрэгээрээ үй олноор нь ажлаас халж, намын зүтгэлтнүүдээ томилсон байх аж.

Пікірлер

    Келесі