МЭЛМЭРЭЭ Дуучин: Д.Март МУСТА MELMEREE

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, МУСТА
Аялгуу: М.Нямзаан МУСТА
Дуучин: Д.Март МУСТА
МЭЛМЭРЭЭ
Туяхан тунгалаг мэлмэрээнд
Орчлон уярах цагаар
Торгон цэнхэр тэнгэрээс
Оддын хур асгарна аа
ДАХИЛТ:
Зүрхэнд минь зүмбэр суудалтай
Зүггүй гэгээн насны минь
АРИУХАН ХАЙР
АЛТАНХАН УЧРАЛ минь дээ
Уяхан тунгалаг мэлмэрээнд
Учрал хөглөх цагаар
Удвал цэцгийн дэлбээнээс
Уянгын хур асгарна аа
ДАХИЛТ:
Хайранд минь хаан суудалтай
Хайлган гэгээн насны минь
АРИУХАН ХАЙР
АЛТАНХАН УЧРАЛ минь дээ
Тэлмэн тунгалаг мэлмэрээнд
Дэлхий уярах цагаар
Толин цэнхэр тэнгэрээс
Хайрын хур асгарна аа
ДАХИЛТ:
Сэтгэлд минь мөнхийн суудалтай
Сэвгүй гэгээн насны минь
АРИУХАН ХАЙР
АЛТАНХАН УЧРАЛ минь дээ
Аа ... Аа .... Аа ...Аа
АЛТАНХАН УЧРАЛ МИНЬ ДЭЭ

Пікірлер: 2

  • @user-fb5ix6xb7s
    @user-fb5ix6xb7s3 жыл бұрын

    Их өвөрмөц гоё хоолойтой сайхан дуучин бн шүү

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m2 жыл бұрын

    ene yostoi ashtaihaan goe duu shuu. Manai duugiin duu gj medeeguil goe2 gl duulj suraad ayalj yavdag bsn.

Келесі