Лодойн Банзрагч Хүмүүний сайхан хайрыг Lodoin Banzragch Humuuni saihan hairig

Хүмүүний сайхан хайрыг
Шүлгийг А.Бөртэ-Үжин
Аяыг Б.Пүрэвсүрэн
МУСТА Дуучин Лодойн Банзрагч
Үндэс бүхэн урган урган дэлгэрнэ ээ
Уйлах дуулах нь ч жаргал шүү дээ
Үймсэн сэтгэлээ хураар өргадья даа
Үлдэх мөр минь сэвгүй байг ээ
Уужран уужран бодоорой
Хорвоогийн амгалан сайхныг
Умартаад умартаад энэрээрэй
Хүмүүний сайхан хайрыг
Дуусашгүй дундрахгүй нандин сэтгэлээ
Дутуу нь үгүй дүүрэн байлгая даа
Амьсгал нэг л энэхэн заяандаа
Амин хайраар өрөөлийг энэрье дээ
Уужран уужран бодоорой
Хорвоогийн амгалан сайхныг
Умартаад умартаад энэрээрэй
Хүмүүний сайхан хайрыг
Сэтгэлтэй бүхнийг дээдлэн түшье дээ
Санаа дагаад ч үйлс дээшээ дээ
Дуугаар амилдаг хүмүүн тавилан минь
Дүүрэн жаргалын хийморь өөдөө дөө
Уужран уужран бодоорой
Хорвоогийн амгалан сайхныг
Умартаад умартаад энэрээрэй
Хүмүүний сайхан хайрыг
Уужран уужран бодоорой
Хорвоогийн амгалан сайхныг
Умартаад умартаад энэрээрэй
Хүмүүний сайхан хайрыг

Пікірлер: 1

  • @NaraaNaraa-uh8rh
    @NaraaNaraa-uh8rhАй бұрын

    Ugee tod helj.goe duuldag howorhon duuchdun 1 saihan zaluu daa.

Келесі