“Хайрыг ганцхан чамаас“

Музыка

Зуны намуун үдэш шиг
Уруул чинь ямар бүлээн бэ
Зулзаган нахиалах цэцэг шиг
Бэлхүүс чинь ямар зөөлөн бэ
Гараас чинь би атгахдаа
Хайр ямар дулааныг мэдэрсэн
Ганцхан чамайг санахдаа
Хайрыг сайханд итгэсэн
Дахилт
Үнсэхэд чинь зүрх чичирхийлж
Өөрт чинь хайртайг илэрхийлж
Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж
Ганцхан чамайг л бодох юм
Зүрхэнд хайр харван орох юм
Хайрыг би ганцхан чамаас л олох юм
Шиврээ борооны дусал шиг
Харц чинь уснаас тунгалагхан
Сэтгэлийг минь догдлуулам
Дуу хоолойнд чинь уяранхан
Сэмжин үүл шиг намиранхан
Салхинд үс чинь долгилно
Сэтгэлийг минь булаахан хайр
Чинь намайг догдлуулна
Дахилт
Үнсэхэд чинь зүрх чичирхийлж
Өөрт чинь хайртайг илэрхийлж
Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж
Ганцхан чамайг л бодох юм
Зүрхэнд хайр харван орох юм
Хайрыг би ганцхан чамаас л олох юм
Би чинийхээ гараас атгаад хаашаа ч явхад бэлэн
Чиний минь уруулыг л хамгийн зөөлөн гэж хэлнэ
Энэ хорвоогийн хамгийн агуу хайр
Чиний минь энгэрт орших учир
Цагаахан юм даа түүний минь сэтгэл нь
Үснээс чинь үнэртэнэ
Яг л анхилуун цэцэгсийн үнэр
Өхөөрдөм нүдний чинь харц
Яг л сувдан унах шүүдэр
Дур булаам мишээхэд чинь
Яг л сэтгэл гийгүүлэх нар
Чи миний, чи миний цорын ганц хайр
Дахилт
Үнсэхэд чинь зүрх чичирхийлж
Өөрт чинь хайртайг илэрхийлж
Өөр хаана ч байхгүй ариун хайрыг надад мэдрүүлж
Ганцхан чамайг л бодох юм
Зүрхэнд хайр харван орох юм
Хайрыг би ганцхан чамаас л олох юм 2х

Пікірлер

    Келесі