ҮГҮЙЛЭХ СЭТГЭЛИЙН ДУУ Дуучин Амарзаяа Uguileh setgeliin duu

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр МЗЭ-ийн гишүүн Г. Сэр-Одын шагналт яруу найрагч МУСТА
Хөгжим: Н.Даваасүрэн МУСТА
Дуучин: Амарзаяа
ҮГҮЙЛЭХ СЭТГЭЛИЙН ДУУ
Уужмын холоос ургуулан бодход
Уул шиг түшигтэй аав минь дээ
Учрал ерөөлийн энэхэн орчлонд
Удаан жаргааж чадсан билүү дээ
Дахилт:
Намайгаа л гэсэн аав таныхаа
Намба төрхийг нь үгүйлээд байна аа
Нутгийн минь уулс суудал засаад
Нуган үрээ санаад л байх юмаа
Алсын холоос ургуулан бодход
Алтнаас ч үнэтэй аав минь дээ
Авшиг ерөөлийн энэхэн орчлонд
Ачилж жаргааж чадсан билүү дээ
Дахилт:
Намайгаа л гэсэн аав таныхаа
Намба төрхийг нь үгүйлээд байна аа
Нутгийн минь уулс суудал засаад
Нуган үрээ санаад л байх юмаа
Холын холоос ургуулан бодход
Хосгүй түшигтэй аав минь дээ
Уярал ухаарлын энэхэн орчлонд
Учирлаж ярьж чадсан билүү дээ
Дахилт:
Намайгаа л гэсэн аав таныхаа
Намба төрхийг нь үгүйлээд байна аа
Нутгийн минь уулс суудал засаад
Нуган үрээ санаад л байх юмаа

Пікірлер: 2

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m2 жыл бұрын

    Hairt aav mni bidniigee harj iveej suugaa.

  • @user-ev5zj4cm5m
    @user-ev5zj4cm5m Жыл бұрын

    ♥♥♥♥♥🌹🌹🌹🌲🌲🌲☀☀☀

Келесі