Choinom - Ohindo bichsen zahidal

Ойын-сауық

Comment хэсгээт үг нь байгаа.
1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа
гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ.
Subscribe хийж дэмжинэ үү...

Пікірлер: 26

  • @NomadMongols
    @NomadMongols3 жыл бұрын

    Охиндоо бичсэн захидал Оноо алдаа хоёр алаглах Орчлонгийн дэнсний тавган дээр Орчин цаг бидэн хоёрыг Онолын туухайтай тэнцүүлж үзэх Ойртож буй 21-р зуун Охин хонгор үр минь Зүрх сэтгэлийнхээ халуун голоос Зүүлттэй явдаг охин чинийхээ Зүсийг харалгүй өдий болтол би Зүтгэсэн чигтээ ганцаараа мацлаа Ганц мод гал болдоггүй Ганц хүн айл болдоггүй гэж Өвгөд үеийн сургаал байдаг Өнөө болтол би айл болсонгүй Очих замынхаа үзүүрт хүрсэнгүй Оргил дээрээ туг хатгасангүй Орчлон уудам би өчүүхэн Оноо бага алдаа их ээ Хэрвээ намайг сайн хүн байсан юм аа гэвэл Бүү үнэмшээрэй Хэзээ ч гэсэн юм үнэнээрээ дээр Охиноо тохойн чинээхэн нялхад нь Орхиод явсан аав сайн хүн байж болох уу даа Үеийнхэнд минь харин сайн хүн олон байсан юм. Үүнийг чи надаар биш бусдаар хэмжээрэй Үүр цүүрээр чамайг бүүвэйлж суусан эжийгээрээ хэмжээрэй Үхлээс чамайг аварч байсан эмч нараар хэмжээрэй А үсэг заасан багшаараа хэмжээрэй Амттаныг идүүлж, өнгөтнийг өмсгөж Аавын чинь оронд аав болсон Ард түмэн чинь сайн хүмүүс байсан юм шүү Эцгийг чинь харин муу эр байсан юм аа гэвэл Эсэргүүцэх хэрэггүй ээ, бодох хэрэгтэй Битгий өмөөрөөрэй, битгий гутраарай миний охин Би муу эр байсан юм, үнээн Тэмцлийн сэлэм шиг ид насандаа би Тэрэгний морь шиг мөрөөрөө гэлдэрч Нутгархах үзэл, эрдэмгүй бүдүүлгийн өмнө Нуруу бөхийн өнгөрсөн би муу эр ээ Хэлгүйчүүд бага ястны халдварт өвчин шиг Хэвлэл, радио, сургуулийг гутааж Үсэг бичгийнхээ мянган жилийн их соёлыг Үгүйсгэж байхад тэмцэж чадаагүй би муу эр ээ Уянгат хөгжмийн оронд эстрадын ханиалга халдаж байхад Уран зургийн оронд эрээн шавардлага дэлгэрч байхад Утга зохиол ганц хэвийн номлол болж байхад Ус балгасан юм шиг дуугүй явсан би муу эр ээ Ийм муу эрчүүд миний үед Их олон байлаа охин минь Ирээдүй танаа энүүний учир Ичиж байна миний бие, миний үе Тэгэвч юм мэдэхгүйдээ ингэж дуугүй байсан юм биш Тэвчээр минь дэндээд алтанхан цагаа алдсан юм Зэвсэг онилж хил өнгийсөн дайсандаа бид дийлдээгүй байтлаа Зэрэгцэн сууж хундага өргөсөн дампууралдаа бид дийлдсэн юм Хүн төрөлхтний ядуурал тэмцлийн их сургууль Хөрөнгөт нийгмийг алгассаны минь гай энэ дампуурал Магадгүй та нартай цуг бас хэлтгий гитар балбаж Майлах мэт дуулж, ёолох мэт бүжиглэж байхыг хэн байг гэх юм Цаг зуурын урсгалд та нар бас дийлдэж Цас борооны хонь мал шиг хуйлран давхих уу Африкийн пирамид, Пасскийн хөшөө, Инкийн дуган шиг Ажрахгүй зогсож, үе цагийг туулж чадах юм уу Байгалийн олон галвын хаанчлалын өмнө Бас л та нар бидэн шиг толгой нь эргэж Байгаагаа байхгүй гэж байхгүйгээ мартаж, маргаж Батлах гэснээ элбэж муулсаар өнгөрөх үү? Өөрийнхөө сүүдрээс айсан хүн шиг Өвөг түүхээсээ бас л айж Буруу бүхнийг өмнөх үе рүүгээ чихсэн Бурангуй өдрүүд үргэлжлэх болов уу Насаар ахмад бүхнийг юм мэдэхгүй гэж Надаас л соёл иргэншил эхэлж байна гэж Энэ үеийн минь олон олон залуу хүн шиг Эргүүтэж та нарын үе бас алдах болов уу Хонгор охин минь чи мэдтүгэй Хорин нэгдүгээр зуун та бодтугай Хожмын та нарын бие, хувцас хоёр чинь шинэ боловч Хорвоо, оюун ухаан хоёр шинэ биш шүү Эргэх цагаар хувцас, загвар хоёр хуучирдаг Эрдэм чадал, хүний ухаан хоёр хэзээ ч хуучирдаггүй Энэ бидний үед учрыг нь олохгүй олон нээлтийг Эрт балрын хүн төрөлхтөн үлдээсэн юм шүү Магадгүй та нарын үйлээ үзэж нээх зарим зүйлийг Манай үед хэн нэгэн чимээгүйхэн нээж байсан ч байж болох юм Гагцхүү энүүнийг та нартаа захиж Гарыг чинь эл захидлаар Ренчиний Чойном атгав.

  • @baterdenenyamrentsen8852
    @baterdenenyamrentsen88523 ай бұрын

    Ohindoo bish nadad bichij. 21r zuun bolson ch bid bahi baidgaaraa. RIP Choinom

  • @baterdenealtangerel9299
    @baterdenealtangerel92993 ай бұрын

    Одоогийн байдалыг харж байгаа мэт

  • @gunbeeotgoo1295
    @gunbeeotgoo1295 Жыл бұрын

    Ая нь ямар ая юм бол.

  • @gtumku1720
    @gtumku17203 жыл бұрын

    Гайхалтай ухаарал өглөө.

  • @NomadMongols

    @NomadMongols

    3 жыл бұрын

    subscribe хийж дэмжээрэй

  • @nadyach.1189
    @nadyach.11892 жыл бұрын

    Гоё шүлэг

  • @orshihbat4767
    @orshihbat4767 Жыл бұрын

    Хувцас хуучирдаг мэдлэг хуучирдаггүй.

  • @agambainzee
    @agambainzee10 ай бұрын

    2023.07.15 masterpiece

  • @erdenechoimchig22
    @erdenechoimchig224 жыл бұрын

    Baga yastnii haldvart uvchin shig ..... augaa hunii bichseniig ch oilgoh hun orchin uyed barag ugui boljee

  • @battugsdamdinsuren2786

    @battugsdamdinsuren2786

    3 жыл бұрын

    Harin c odogin zaluus ilv uhaantai bolson bnshv

  • @bayasgalanzul

    @bayasgalanzul

    3 жыл бұрын

    @@battugsdamdinsuren2786 үгүй шүү. Яагаачгүй байж л баахан зовлон тоочдог хэтэрхий даяарчлагдаад монголоо гэхээн байсан хүмүүс чинь өнөө үеийн залуучууд.

  • @a.3967

    @a.3967

    2 жыл бұрын

    Baga yastnii haldvart uvchin, ter ni yu gesen ug yum bol?

  • @bathuubatsaihan8253

    @bathuubatsaihan8253

    Жыл бұрын

    Bi 16tai 11 angi

  • @kagune1016
    @kagune10164 жыл бұрын

    💛

  • @tsogtbatdorj3080
    @tsogtbatdorj30805 жыл бұрын

    Very nice

  • @erheserhes6640

    @erheserhes6640

    4 жыл бұрын

    Gaihaltai

  • @nehiitnehiit9559
    @nehiitnehiit9559 Жыл бұрын

    9 9

  • @tergelxrd
    @tergelxrd2 жыл бұрын

    @Namugun

  • @jargalnaraa2735
    @jargalnaraa27353 жыл бұрын

    shaagaarai odoo nadad bhgui

  • @uranzuraach5052

    @uranzuraach5052

    3 жыл бұрын

    Амны ариун цэвэр сахичаад тачаадаарай чи.

Келесі