БИД НЭГ АНГИЙНХАН дууны уран бүтээлчдийн ярилцлага.SCH телевизийн "ШИНЭ БҮТЭЭЛ" нэвтрүүлэг.

Ойын-сауық

Шүлэг: Я.Отгонбаяр /МУСТА/
Хөгжим: А.Мөнгөншагай /МУСТА/
Дуучид: "Гурван бүдүүн" хамтлаг
БИД НЭГ АНГИЙНХАН
Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь
Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь
Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь
Урсах цаг хугацаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Энэхэн насандаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь
Эргээд биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ
Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо
МАРТАХГҮЙ ЭЭ... УЯНГАТАЙХАН ХАВАРАА
МАРТАХГҮЙ ЭЭ... АЯЛГУУТАЙХАН НАСАА
ЗҮРХЭНД ШИНГЭСЭН АНХНЫ ХАЙРАА ХЭЗЭЭ Ч МАРТАХГҮЙ ЭЭ
ЗҮҮДЭЛЖ ХОНОСОН ЦАГААН ШӨНӨӨ МАРТАХГҮЙ ЭЭ
Уулзалгүй удвал саначихдаг унаган багын андууд минь
Уудам хорвоогийн нугачаанд нэг нэгнээ гэсэн сэтгэл минь
Эргэж хэзээ ч ирэхгүй гэнэн цайлган үерхэл минь
Эрхгүй биесээ үгүйлэх нэг ангийнхан билээ
Дахилт:
Халуун сэтгэл зүрхэнд нь үргэлж байдаг болохоор
Хайрлаж л явдаг юм шүү би та нарыгаа
Хамтдаа өнгөрүүлсэн уянгат жилүүдийн алтанхан дурсамж
Хамтдаа өнгөрүүлэх энэхэн насны нандин холбоо
ДУУНД ШИНГЭСЭН АНХНЫ ХАЙРАА
ДУУЛЖ ХОНОСОН ЦАГААН ШӨНӨӨ МАРТАХГҮЙ ЭЭ
АНДУУДАА
АНГИЙНХАН МИНЬ

Пікірлер

    Келесі