Би чамд хайртай МУСК, Bi chamd hairtai Mongolin uran saihni kino 1985 on

Би чамд хайртай
Бүтээсэн он: 1985
Бүлгийн тоо: 9 /өнгөт/
Найруулагч-Бэгзийн Балжинням
Зохиогч -Ичинхорлоогийн Нямгаваа
3ураглаач -Гэнэнгийн Цэрэн , Бэгзийн Балжинням
3ураач -Батдэлгэрийн Төмөрбат
Хөгжмийн зохиолч -Нацагийн Жанцанноров
Дууны найруулагч - Ц. Должинсүрэн
Нүүр хувиргагч - Б.Найданжав
Эвлүүлэгч - П.Нарантуяа, В.Одгэрэл
Гол дүр:
Дэлгэр- Лувсанжамцын Эрдэнэбаяр
Үрлээ- Сэрчмаагийн Пүрэвмаа
Баяр- Нямдаваагийн Бадрал
Жигмэд- Банзарын Дамчаа
Самбуу -3аяатын Жарантав
Дүрүүдэд:
С. Сүхбаатар ,
Л. Лхасүрэн ,
Я. Долгор ,
Д. Аюушжав ,
Л. Норовцэрэн ,
Р. Батсайхан ,
Ж. Гантулга
Дэлгэрийн дүрийг бүтээсэн Л.Эрдэнэбаяр хийлч байв
“Би чамд хайртай” кинонд Дэлгэрийн дүрийг бүтээсэн жүжигчин Л.Эрдэнэбаяр 1974 онд найман настайдаа Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид элсэн орж, 1986 онд төгсчээ. Төгссөнөөсөө хойш Улсын филармонид ажиллаж байгаад 1989 онд Свердловск хотын хөгжмийн дээд сургуульд суралцахаар явсан боловч жилийн дараа төгсөлгүй буцаж иржээ. Энэ талаар түүний ээж Д.Банзрагч “Хүү маань нөхдийнхөө өмнөөс хийсэн хэргээ хүлээгээд сургуулиасаа хөөгдөөд ирсэн. Сургуулийн дүрэм журам зөрчлөө гээд хурлаар орсон чинь бусад хүүхдийнхээ хэргийг өөр дээрээ хүлээгээд хэргийн эзэд нь мултраад үлдчихсэн. Би тухайн үед сургуульд нь үлдээчих санаатай хөөцөлдөөд сайдтай хүртэл уулзаад бүтээгүй. Яг л кинон дээр гардаг шигээ хийгээгүй хэргийнхээ төлөө сургуулиасаа хөөгдчихөөд ирсэн. Хэрвээ хүү минь бусдын өмнөөс хэрэг хүлээж буцаж ирэхгүйгээр сургуульдаа үлдсэн бол өнөөдөр амьд сэрүүн ээждээ үнсүүлээд явж байх ч байсан юм бил үү” хэмээн өгүүлжээ. Тэрбээр 1990 онд 25-хан насандаа автомашины ослоор хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. “Би чамд хайртай” кинонд бүтээсэн Дэлгэрийн дүр нь түүний амьдралдаа тоглосон ганц кино юм.
С.Пүрэвмаа 22 насандаа Үрлээд тогложээ
“Би чамд хайртай” кинонд Үрлээгийн дүрийг бүтээж, олон залуусын хайрыг булааж байсан жүжигчин С.Пүрэвмаа одоо таван сайхан хүүхдийн ээж болжээ. Тэрбээр “Би чамд хайртай” кинонд тоглохдоо 22 настай байсан бөгөөд тухайн үедээ Хүүхэлдэйн театрын жүжигчин байсан юм. Дунд сургуулиасаа л жүжигчин болохыг мөрөөдөж байсан тэрбээр сургуулиа төгссөнийхөө дараа ОХУ-ын театр урлагийн их сургуульд шалгалт өгсөн ч тэнцсэнгүй. Тиймээс эмнэлэгт асрагч хийх болсон ч мөрөөдлөө орхихгүй хичээсээр 1984 онд Хүүхэлдэйн театрт жүжигчнээр орж, 1996 оныг хүртэл 12 жил театртаа ажиллажээ. С.Пүрэвмаа “Би чамд хайртай” кинонд тоглосноосоо хойш “Амьдралын урсгал”, “Манай цүндгэр” зэрэг кинонд тогложээ.
Уурын зуухын галч Баяраа
Жүжигчин Н.Бадрал “Би чамд хайртай” кинонд Баяраагийн дүрийг бүтээхдээ Монголын үндэсний телевизийн уурын зуухны галч байсан гэдэг. 1985-1986 онд Беларуссын Урлагийн академид суралцаж, 1989-1993 онд Д.Маамхүүгийн удирдлаган дор жүжигчний мэргэжил эзэмшжээ. 1993-1997 онд УДЭТ-т жүжигчнээр ажиллахдаа “Ричард ван”, “Оршуулаагүй үрэгдэгсэд”, “Хүн бүгд-Би” жүжгүүдэд тоглосон юм. Сонирхуулахад, Н.Бадралын гэр бүлийнхэн бүгдээрээ урлагийн хүмүүс. Түүний аав Н.Нямдаваа “Гарын таван хуруу” киног найруулж, алдарт “Тунгалаг тамир” киноны Хонгорын дүрээрээ үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн бол түүний ээж гавьяат жүжигчин Ш.Цэцэгийг “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр нь мэднэ. Харин түүний дүү Н.Бат-Амгалан нь “Гарын таван хуруу” киноны бага хүү Идэр юм.
“Сондгой тоо” зохиол ба “Би чамд хайртай” киноны зөрүү
“Би чамд хайртай” киног урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч И.Нямгаваагийн “Сондгой тоо” өгүүллэгээс сэдэвлэн хийсэн. “Би чамд хайртай” кино зохиолоосоо нэг их зөрөөгүй ч харин төгсгөл нь өөр байдаг. “Сондгой тоо” өгүүллэгт Дэлгэр, Баярааг ноцтой гэмтээсэн хэргээр шийтгүүлж, шоронд хоригддог. Таван жилийн дараах ангийн уулзалтад сэтгүүлчийн ангийг амжилттай төгссөн Баяраа анхныхаа номоо хэвлүүлэхээр болсон тухайгаа ярина. Харин Үрлээ хоёр хүүхэдтэй болсон байх бөгөөд Дэлгэртэй уулзахдаа “Би том охиндоо сайн эцэг олсон. Тэр маань энэ сургуульд багшилдаг” хэмээн хэлдэг. Үүнийг сонссон Дэлгэр Үрлээгийн өгсөн боодолтой юмаар нүүрээ даран, “Зөвхөн энэ удаа тонгойлоо. Одоо би юунд ч тонгойхгүй, гудайхгүй явна” гэж нулимстай нүдээрээ өөртөө шивнэдэг. “Сондгой тоо” өгүүллэг зохиолч И.Нямгаваагийн 1985 онд хэвлүүлэн гаргасан “Сондгой тоо” өгүүллэгийн номонд багтсан юм.

Пікірлер: 1

  • @zayazaya8965
    @zayazaya89654 ай бұрын

    Haha uutandan barag beleg bnu hooson 😂

Келесі