Чингисийн баатрууд -Чингис Хаан хамтлаг Chinggesin baatruud Chingges Haan hamtlag

Чингисийн баатрууд
Ая: Д.Жаргалсайхан
Үг: Д.Жаргалсайхан
Чингис Хаан хамтлаг
Ардын жүжигчин
дуучин Д.Жаргалсайхан
Халдвал халтай гэдгээ мэдүүлэх гэж
Хамтарвал үнэнч болохоо сануулах гэж
Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо нартайгаа Мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ
Дарлавал босдог болохоо харуулах гэж
Далайвал буцдаггүй болохоо мэдүүлэх гэж
Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо нартайгаа Мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ
Хэдэн зууны тэртээгээс
Хүлэг морьдын хөлс ханхална
Хэдэн зууны тэртээгээс
Хөлөг баатрын уухай сонсогдоно
Аяа миний Монголын заяа
Галд орсон гайхам заяа
Усанд шатсан үнэн заяа
Сайнтай ч муутай ч
Миний чиний бид бүгдийн
Монголын заяа
Өнгөлзвөл өсдөг гэдгээ харуулах гэж
Өширхвөл дардаг болохоо мэдүүлэх гэж
Монгол эрс Чингисийн баатрууд
Морьтойгоо нартайгаа
Мөнх тэнгэртэйгээ
Хорвоогийн хагасыг туулсан билээ
Хэдэн зууны тэртээгээс
Хүлэг морьдын хөлс ханхална
Хэдэн зууны тэртээгээс
Хөлөг баатрын уухай сонсогдоно
Аяа миний Монголын заяа
Галд орсон гайхам заяа
Усанд шатсан үнэн заяа
Сайнтай ч муутай ч
Миний чиний бид бүгдийн
Монголын заяа
Хэдэн зууны тэртээгээс
Хүлэг морьдын хөлс ханхална
Хэдэн зууны тэртээгээс
Хөлөг баатрын уухай сонсогдоно
Аяа миний Монголын заяа
Галд орсон гайхам заяа
Усанд шатсан үнэн заяа
Сайнтай ч муутай ч
Миний чиний бид бүгдийн
Монголын заяа

Пікірлер

    Келесі