“Au-Pair хөтөлбөр”-т бэлдэх нь нэвтрүүлгийн цуврал дугаар 2.

Натуршутц Монгол Компаниас 2023.07.20-нд “Easy way to Germany as an Au-Pair” эвентийг зохион байгуулж, эсээ уралдааны шилдэг 10 оролцогчийг шалгаруулсан. Тэрхүү шилдгүүдээс бид энэхүү нэвтрүүлгийн хөөрхөн оролцогч А.Дэлгэржаргал-г тодруулсан билээ.
Та бүхэн А.Дэлгэржаргал-н маань хэрхэн “Au-Pair хөтөлбөр”-т өөрийгөө бэлдэж, зорилгоо биелүүлж буйг нэвтрүүлгийн 3 цувралаар хүлээн авч үзээрэй.
Дашрамд дурьдахад Европийн Зөвлөлийн гишүүн орнууд анх 1969 онд CETS 068 - European Agreement on "au pair" Placement гэрээг баталсанаар тухайн үеийн Европын орнууд залуучууддаа хэл сурах, хөрш зэргэлдээ улс орнуудын соёлтой танилцах, шинэ туршлага хуримтлуулах зэрэг боломжийг олгосон. Өдгөө 50 гаруй жилийн түүхтэй уг хөтөлбөр өргөжин тэлж хөгжсөнөөр өнөөдөр дэлхийн 45 орны 18-26 насны мянга мянган залуус үр өгөөжийн хүртсээр байна.
Үр өгөөж, ашиг тусыг дурдвал:
• Гадаад хэлний мэдлэг нэмэгдэнэ
• Соёлын мэдлэг нэмэгдэж оюунаа тэлнэ
• Хариуцлага, бие даасан ур чадвар нэмэгдэнэ
• Багаар ажиллах, хамтарч ажиллах арга барилд суралцана
• Хүүхэдтэй харилцах, ажиллах арга барилд суралцана
• Амьдралын туршлага, мэдлэг олж авна гээд маш олон чиглэл ур чадвар, мэдлэг олгодог үр өгөөжтэй хөтөлбөр юм. Au-Pair зочин айлд амьдрах хугацаандаа хүүхэд харах_ хөгжүүлэх үйл ажиллагаанд тусалж гэр бүлийн гишүүний адил амьдарна. Зочин айлаас Au-Pair залууст өдөр тутмын хэрэгцээний мөнгө өгөх, байр, хоолоор хангах, даатгал төлөх зэрэг амьдралын анхан шатны бүх хэрэгцээ шаардлагыг хангаж өгдөг.
Энэхүү нэвтрүүлгээрээ бид Au-Pair хөтөлбөрийн давуу тал, онцлог чанарыг олон нийтэд зөвөөр таниулахыг зорилоо.

Пікірлер

    Келесі