Аяга кофены бясалгалаар тэрбумтан болсон хүмүүс - Жунши Ошима (аудио номын дээж)

Ойын-сауық

Бүтнээрээ: www.m-book.mn/ayga-coffeenii-...
Mbook Апп татах: onelink.to/j6heq2
SUBSCRIBE дарж шинэ гарч байгаа аудио номын дээжийг үргэлж сонсоорой.
Аудио ном: Аяга кофены бясалгалаар тэрбумтан болсон хүмүүс
Зохиогч: Жунши Ошима
Орчуулсан: Х.Отгон
Уншсан: Б.Уламбаяр
Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо
Бүтээлийн нийт урт: 3 цаг, 56 минут
Бүтээсэн студи: Mbook Studio
Номын талаар: Зохиолч Жунши Ошима “ Хүн чанартай, хичээнгүй, толгой сайтай хүмүүс яагаад тэр бүр аз жаргалтай амьдарч чаддаггүй юм бол? гэтэл ичих нүүргүй хүний мөс муутай хүмүүс тансаг, элбэг дэлбэг сайхан амьдарч байх юм. Үүний шалтгаан нь юу юм бол?” Миний эргэн тойронд тийм хүмүүс олон байдаг. Үнэхээр агуу чадвартай ч гэсэн амьдралынхаа туршид тарчиг амьдарсаар байгаад эцэст нь хорт хавдраар хорвоогоос халин одсон хүмүүс байдаг. Яагаад ийм мундаг хүн элбэг хангалуун, тансаг амьдарч чадаагүй юм бол? “Бага дунд ахлах сургуульд гоц авьяастай байсан найзуудаас маань яагаад амжилт гаргаж чадаагүй нь олон байдаг юм бол? гэтэл эгэл жирийн сурагч байсан нэг нь олны танил болж баян чинээлэг амьдарч байхад юм. Зарим нь эцэг эхээсээ өвлөн авсан хөрөнгөндөө сэтгэл дундуур амьдарч байх шиг. Үүний гол шалтгаан нь юу юм бол? гэсэн асуултуудад хариулт авахын тулд бичжээ.
Тэрээр дэлхийд оюун ухаан, сэтгэл судлал, далд ухамсрын талаарх судалгаагаараа алдаршсан Жосеф Мерфи (Joseph Murphy) докторын лекц, ном зохиол, онол, судалгааны 106 бүтээлүүдээс хамгийн чухал хэрэгтэй гэсэн 100 бодит жишээг түүвэрлэн авч эмхэтгэн гаргасан. Далд ухамсрыг хэзээ, хэрхэн, яаж ХЭРЭГЖҮҮЛЭХ талаас нь бодит жишээн дээр үндэслэн бичсэнээрээ далд ухамсартай холбоотой бусад номуудаас ялгаатай юм. Тиймээс энэ номыг шилдгийн шилдэг бүтээлүүдийн эмхэтгэл гэж хэлж болно.
“Хүн ерөнхийдөө кофе уухад 5 минут орчим зарцуулдаг. Танд аяга кофе уух цаг зав байхад л хангалттай. Аяга кофе ууж суухдаа тайван байдалд бясалгаж далд ухамсраа хөгжүүлээд хүссэн зүйлээ авах боломжтой”-г зохиогч онцлон хэлсэн .
Далд ухамсар асар том усан онгоц гэвэл таны БОДОЛ хөлөг онгоцны ахмад юм.
Хэрвээ та сэтгэл санаа тогтворгүй, ажил үйлс бүтэмжгүй, ядуу тарчиг байдлаас гарч чадахгүй байгаа бол энэ номыг сонсоод үзээрэй. Энд байгаа 100 бясалгал дунд таны шийдэж чадахгүй зүйлийн хариулт байж болох юм. Мөн мөрөөдөлдөө хүрэх гэсэн эрмэлзэл дүүрэн ч түүнийгээ хэрэгжүүлэх арга барилаа олж чадахгүй байгаа бас үүний сонсоод үзээрэй.
Номыг анх сонсож байхад далд ухамсраас гарч ирсэн зарим нэг ер бусын үйл явдалд эргэлзэх сэтгэл төрөх нь мэдээж. Гэвч та 10 удаа бясалгавал хүн шиг амьдрах гэж юуг хэлээд байгааг ухаарч, 30 удаа бясалгал хийвэл ядуу хүн өөрийгөө яагаад ядуу байгааг, бүтэлгүйтдэг хүн өөрийгөө яагаад бүтэлгүйтдэг гэдгийг ойлгох болно. Эцэст нь 50 удаа бясалгавал бүх зүйл далд ухамсрын мөн чанарт автсан байдгийг бүрэн ойлгох болно.
Сайн сайхныг бодвол сайн сайхан зүйлс тохиолдож,
Муу муухайг бодвол муу муухай зүйлс тохиолддог.
Тиймээс таны бодол таны ирээдүйг бүтээдэг.
#sonsdognom #сонсдогном #mbook #selfhelp #coffeemeditation #audiobook #аудионом #meditation #billionaire

Пікірлер: 5

  • @BUMI-yp3nf
    @BUMI-yp3nfАй бұрын

    Маш их баярлалаа

  • @oyungerel9955
    @oyungerel9955Ай бұрын

    💐💐💐

  • @tomtomoo7680
    @tomtomoo7680Ай бұрын

    5:32 🔥🔥🔥🔥🔥🔥🔥

  • @monkhsaihansaikhnaa3704
    @monkhsaihansaikhnaa3704Ай бұрын

    баярлалаа талархлаа

  • @tomtomoo7680
    @tomtomoo7680Ай бұрын

    6:02 🔥🔥🔥

Келесі