Veritech Low-Code Platform гэж юу вэ ?

Veritech Platform 2024 - Enterprise Metaverse Studio платформын танилцуулга арга хэмжээ Low Code Low cost Tranformation уриатайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
Уг арга хэмжээ нь Veritech platform түүний Veritech ERP системийг ашиглагдаг нийт 80 гаруй байгууллагын 150 орчим зочид ирсэн томоохон арга хэмжээ болж өнгөрлөө. Арга хэмжээний үеэр Veritech Platform н шинэ хувилбар түүний танилцуулга болон Low code platform гэж юу болох, бизнест ямар үнэ цэн бий болгох, иргэн хөгжүүлэгчийн ойлголт, Veritech Platform ямар боломжуудыг харилцагч нартаа санал болгож буй талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Veritech Platform дээр шинээр нийт 8 төрлийн хөгжүүлэгчийн лицензийг танилцуулсан. Үүнд:
• Process developer license
• Mobile developer license
• IoT developer license
• Digital twin developer license
• Data developer license
• Portal developer license
• UX developer license
• System admin developer license
Арга хэмжээний онцлог хэсэг нь тухайн платформыг ашиглан өөрийн бизнесийн онцлогт тохируулан хөгжүүлсэн харилцагчийн системийн танилцуулга хэсэг байсан юм. Уг хэсэгт Тэсо групп , Юнител групп, Премиум групп, Голомт Банк, Дижитал Кредит зэрэг харилцагчидын төлөөлүүд платформ дээр хөгжүүлсэн бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд уламжлалт систем хөгжүүлэлтийн аргачлалаас илүү хурдан мөн бага хүн хүчээр хөгжүүлсэнээс гадна өөрийн дотоод ERP системтэй шууд холбогдон ажилладагаараа давуу талтай юм.
Мөн арга хэмжээний үеэр Veritech Platform-н анхдагч шагналын эзэн болсон бөгөөд Veritech платформыг ашиглан шинэлэг шийдлийг боловсруулж, техникийн онцгой ур чадвар, хичээл зүтгэл, инновацийг харуулсан гайхалтай амжилтанд хүрсэнийг гэрчилж олгосон шагнал байлаа.
Арга хэмжээг дэмжин оролцсон нийт харилцагч нартаа баярлалаа.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.interactive.mn ээс болон бидэнтэй холбогдон аваарай.

Пікірлер

    Келесі