Unplug: Khovd | Fireside Chat - "Нүүх үү? Үлдэх үү?"

Өмнөх Unplug арга хэмжээний түүхэнд байгаагүй шинэлэг, содон хэлбэрээр энэ удаагийн ил галын дэргэдэх хөөрөлдөөн өрнөснийг онцлууштай. Тодруулбал, “Нүүх үү? Үлдэх үү?” сэдвийн хүрээнд нийгмийн төлөөлөл болсон хоёр гэр бүл өөрсдийн үзэл бодлоо солилцсон юм.
Хөдөө орон нутагт амьдрах шийдвэрт хүрч, Ховд аймгийг зорьсон залуу гэр бүл болох “Хөдөөний айл” ТББ-ын үүсгэн байгуулагчид Ч.Ерөөлтүвшин, түүний гэргий олон улсын шим судлаач С.Буянтогтох болон Европын оронд суурьшин амьдрах сонголтоосоо буцаж Улаанбаатар хотдоо аж төрөхөөр сэтгэл шулуудсан контент бүтээгч, стриймер Б.Ананд, түүний гэргий “Уран”, “Үрдээ” брэндийн үүсгэн байгуулагч Б.Намуунцэцэг нар манай ярилцлагын гол дүр байв. Хөдөө орон нутагт болон их хотод амьдрахын давуу болон сул тал, хаана ямар боломж илүү байгаа талаар тэд өөрсдийн өнцгөөс ярьсан юм.

Пікірлер

    Келесі