ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 07 | Монгол инженерийн НЭГ ӨДӨР

Япон дахь Монголчууд нийтлэлийн долоо дахь дугаарыг уншигч танд өргөн барьж байна. Цувралынхаа энэ удаагийн дугаарыг би зөвхөн видео хувилбараар гаргах туршилт хийж, Токио хотын Асакүсабашёд байрлах "Күсүноки" ХХК-д зочилсон юм. Япон үүсгэн байгуулагч, захирлуудтай энэ компанид Монгол, Япон, Украин, Конго, Бразил зэрэг олон орны IT инженерүүд ажилладаг бөгөөд миний хүсэлтийг хүлээн авч, бичлэг хийх нөхцөл боломжоор хангаж өгсөнд ихэд баярлаж, олзуурхсан билээ. Энэ удаагийн цувралд уг компанийн IT инженер М.Энхтөгсийг урьж, түүний нэг өдрийн амьдралтай танилцахаар өглөөнөөс үдшийн бүрийг хүртэл даган явсан юм. Япон улс ковид19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан ард иргэд, компаниудыг олон хүнтэй цаг, газруудаас аль болох татгалзахыг уриалж байгаа тул эдний компани ч ажилчдаа зарим өдрүүдэд гэрээс ажиллахыг зөвшөөрчээ. Иймд цувралын зочин маань хүүхдээ цэцэрлэгээс авдаг хоёр өдөртөө гэрээс ажиллах хуваарьт шилжсэн аж. Энэ бүхнийг ч бичлэгтээ тусгахыг хичээв.
Күсүноки нь байгуулагдаад хоёр жил болж байгаа залуу компани ч хэрхэн өргөжин тэлж буйг та бүхэн бичлэгээс үзэж болно. Түүнчлэн хэрэв та миний өмнө бичсэн Япон айлд 10 хоног амьдарсан тэмдэглэл нэртэй нийтлэлийг уншиж өнгөрсөн бол уг нийтлэлийн гол дүр Такүми Асаи сантай ахин нэг уулзах болсныг дуулгахад таатай байна.

Пікірлер: 13

  • @tsendetsendsvren956
    @tsendetsendsvren95623 күн бұрын

    Өөрийн чинь бичлэгүүдийг үзэж бас сонсох дуртай. Би саяхан Японд ирсэн юмаа гэхдээ энэ газрыг сайн мэдэхгүй юм байна. Японы али хот али газар вэ?

  • @enkhchimeg7862
    @enkhchimeg78622 жыл бұрын

    Хөөрхөн юмаа, хүмүүс нь ч тэр орчин нь ч 🥰🥰🥰

  • @Gerelroom

    @Gerelroom

    2 жыл бұрын

    ❤️❤️

  • @badamlyankhuabat-ulzii5121
    @badamlyankhuabat-ulzii5121 Жыл бұрын

    Их гоё цэгцтэй мэдээлэлтэй бичлэг байна.Баярлалаа

  • @Gerelroom

    @Gerelroom

    Жыл бұрын

    Гялайлаа 😊🙇‍♀️

  • @miigaazulaa7360
    @miigaazulaa73602 жыл бұрын

    Mash goe engiin yumaa office eder ni ... yg l gertee yum shig

  • @tamirkena
    @tamirkena2 жыл бұрын

    хөөрхөн гурав жүү☺

  • @Gerelroom

    @Gerelroom

    2 жыл бұрын

    кк алигато

  • @tsegiitsegii1675
    @tsegiitsegii1675 Жыл бұрын

    Iimerhvv chigleliin meregjleer ypond vndsen ajiltnaar ajilli gewel zaawal baklawar diplom shaardah uu Bi neg iimerhvv ajil hiimer bga ym ilv delegrengve medeelel ogoh ymuu bichleg hiih bolomj bga yu

  • @Gerelroom

    @Gerelroom

    Жыл бұрын

    Сайн байна уу? Миний бодлоор ер нь Япон хэл чинь сайн бол старт-ап компаниудтай шууд холбогдож үзэх, бас гадаад хүмүүсийг зуучилдаг газруудыг сайн судалж, тэдэнтэй харилцаатай байх чухал байх. Манай хүний хувьд IT чиглэлд диплом байхгүй ч энэ ажилд үндсэн ажилтнаар ажилладаг байсан, гэхдээ энд ажиллахаас өмнө компанийнх нь захирлыг таньдаг, холбоотой байсан нь ороход их нөлөөлсөн. Энэ ажлаасаа гараад ч өөр компанид IT чиглэлээрээ ярилцлага өгөхөд дипломгүй мөртлөө тэнцэж байсан. Энэ компанийн нэг ажилтан жишээ нь Украинаасаа жил илүү хугацаанд маш их хичээж ажиллаж байгаад наашаа ирж ажиллаж эхэлсэн байх жишээтэй. Гадаад боловсон хүчин эндэхийн дунджаас бага цалин авдаг учраас уг нь бол компаниудад ашигтай байдаг талтай учраас сайн хүн олдвол авахаас татгалзахгүй. Гол нь Япон хэл нь сайн байх хэрэгтэй. Ер нь бол болохгүй зүйл гэж байхгүй л байх, өөрөө хичээгээд нүх сүв олдоод учрал тохиол бүрдвэл гэж бодож байна.

  • @tsegiitsegii1675

    @tsegiitsegii1675

    Жыл бұрын

    Bayrrla ih heregtei medeelek awla

Келесі