Орост сурах ботгонууд наашаа | зөвлөгөө

Сайн уу? Энэ удаа Орост сурах шинэхэн оюутнуудад зориулан бичлэг хийлээ. Анх удаа Орос явах үед яаж явах, юу бэлдэх, юуг анхаарах вэ гэдэг талаар өөрийн хувийн туршлагад үндэслэж, уг зөвлөгөөг бэлтгэв. Оросын Холбооны Улсад суралцахаар Засгийн Газрын тэтгэлэгт тэнцсэн найз нөхөд, хамаатан садан, танилууддаа хуваалцаарай! Бага ч гэсэн хэрэг болно биз ээ))
00:00 эхлэл
01:17 Урилга виза (сайт, бичиг баримт, хураамж)
03:52 Оросруу ямар маршрутаар юугаар, яаж явах вэ? Зардал хэд вэ?
11:07 банкны карт, валют арилжаа (рубль солиулах, Монголоос мөнгө хүлээн авах тухай)
13:44 ачаа тээш, хил гарах (хэрэгтэй зүйлс, миграционная карта, хориотой бараа, дайвар)
18:36 Орос явахаасаа өмнө заавал хийх зүйлс
22:11 төгсгөл
Мөн доорх бичлэгүүдийг үзээрэй.
Орост амьдрах зардал жилд хэд вэ? • Сколько я потратила в ...
Орост хэрэгтэй апп
• Оросд хэрэгтэй апп | П...
Орос хэл сурах амархан
• Орос хэл сурах амархан...
Оросын оюутны байр
• Оросын оюутны дотуур б...
Оросд ирсэн эхний жил
• Москва дахь 333 хоног ...

Пікірлер: 37

  • @anuka612
    @anuka61210 ай бұрын

    Тайлбар хэсэгт хэрэг болохуйц бусад бичлэгийн линкийг оруулсан байгаа шүү. 😌

  • @EsonerdeneJamiyndorj
    @EsonerdeneJamiyndorj3 ай бұрын

    Баярлалаа

  • @boyka12-18
    @boyka12-1810 ай бұрын

    Uneheer heregtei medeelel bailaa. Bayrlalaa❤☀

  • @azjargalbymbasuren829
    @azjargalbymbasuren82910 ай бұрын

    Ухаалаг охин шүү амжилт хүсье

  • @Pol4ris
    @Pol4ris9 ай бұрын

    👍👍👍 нэг л өдөр орос руу аялах байхаа 😅

  • @bilguudeibattur8254
    @bilguudeibattur825410 ай бұрын

    Мундаг шүү.

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    Миний найз ч бас хичээнгүй шүү!!! 🫶

  • @galnasan1769
    @galnasan17695 ай бұрын

    Оросын дотоод нислэг гээд тийз бичдэг газар байсан, хүмүүс маш ам сайтай юм билээ.хаягыг нь хайгаад олдоггүй. Энэ хаягны линкийг байвал тавьж өгөөрэй, энэ видеон дотор гарсан тэр хаяг мөн байх

  • @anuka612

    @anuka612

    5 ай бұрын

    Сайн байна уу! Би энэ доор "Оросын Дотоод Нислэгийн Захиалга" фб хуудасны холбоосыг хавсаргачихлаа. facebook.com/profile.php?id=100072544179969&mibextid=YMEMSu

  • @azjargalbymbasuren829
    @azjargalbymbasuren82910 ай бұрын

    Ухаалаг охин шүү та бүхэнд хэрэгтэй мэдээлэл байна шүү

  • @tuyamunkhbold5938
    @tuyamunkhbold59389 ай бұрын

    Super ohin shuu🎉🎉❤❤

  • @anuka612

    @anuka612

    9 ай бұрын

    ❤️

  • @Lilychannel283
    @Lilychannel28310 ай бұрын

    бас хэлний бэлтгэлийн үедээ юуг анхаарвал зүгээр эсэх, хэлээ хэрхэн сайн сурах талаар туршлагаа хуваалцсан бичг хийгээрэй эгчээ баярлалаа

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    Тайлбар хэсэгт Орос хэл сурах талаар бичлэгний линк давхар оруулсан байгаа шүү. Миний ютубд “Орос хэл сурах амархан” гэсэн гарчигтай, зочинтой дугаар бий. Үзэж сонирхоорой. Хэлний бэлтгэлд байхдаа Орос хэлээ сурахад шамдахаас гадна амьдарч байгаа хотынхоо гоё газруудаар очоорой. Толгойгоо сэргээгээд аялавал ер нь гоё… хичээл, амралтаа зохицуулаад яваарай. Бас хэлний бэлтгэлд сурах үедээ олон гадаад оюутнуудтай хамтдаа сурч амьдардаг. Олон улсын найзуудтай болоод, олон орны хэл соёлтой танилцаарай.🙌 Бас Орос найзуудтай болвол Оросоор ярилцах гэж оролдоод, хэл сурахад маш дөхөм байдаг.

  • @violetella143
    @violetella143Ай бұрын

    Galt tergeer yawbal hed honono , tasalbraa hymdhan awsan ch hed honogiin hool hvns geed ongotsniiho tickette adilhan l vniin dvnte boloh bh

  • @user-yn9zi3et9l
    @user-yn9zi3et9l9 ай бұрын

    Ши буряадар зугалхуушь ?

  • @galnasan1769
    @galnasan17695 ай бұрын

    Ухаалаг Монгол охин байна.Баярлалаа

  • @anuka612

    @anuka612

    5 ай бұрын

    Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа 🥰

  • @eedu2910
    @eedu291010 ай бұрын

    wuaa😘

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    анх ирж байсан үеээ бодоход архаг оюутан болчихжээ😅🥰

  • @eedu2910

    @eedu2910

    10 ай бұрын

    @@anuka612 kk harin tinnn🥰

  • @Paigeny308
    @Paigeny3088 ай бұрын

    Hi, anket bugluhud tuslaad uguh blmjtoi yu

  • @anujinanujin9643
    @anujinanujin964310 ай бұрын

    Таны бичлэгнүүд их таалагддаг шүү тэтгэлэгтээ хэрхэн тэнцсэн талаараа бичлэг хийгээд өгөөч эгчээ

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    Сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа! 🥰ойрын хугацаанд тэтгэлэгийн тухай бичлэг бэлтгэхийг бодно оо))

  • @temuugeitemuugei.t5162
    @temuugeitemuugei.t516210 ай бұрын

    first u ksx

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    🔥🔥🔥

  • @Lilychannel283
    @Lilychannel28310 ай бұрын

    бас бичиг бармитууда найдвартай баталгаат орчуулгаар орчуулуулаад тамгатай бхад болно биздэ, заавл элчин дээр орчуулуулахгүй биздээ

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    Аанха, заавал элчингээр орчуулга хийлгэх хэрэггүй ээ. Бас шинэ хуулийн дагуу гадаад иргэд ОХУ-аар хил нэвтэрсэнээс хойш 90 хоногийн дотор эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, дараагаар нь хурууны хээ энээ тэрээгээ өгөөд, ногоон карт авдаг болсон. Ингэж Оросын эмнэлэгээр явж шинжилгээ хийлгэхэд паспортны орчуулгаа заавал Оросд хийлгэх шаардлагатай гэсэн. 😢 тийм болохоор би өнгөрсөн жил Москвад паспортоо дахин орчуулуулсан.

  • @user-tx5eo2wv3r
    @user-tx5eo2wv3r9 ай бұрын

    Хэлний бэлтгэл хэд бдг вэ

  • @anuka612

    @anuka612

    9 ай бұрын

    Хот, их дээд сургуулиасаа хамаараад харилцан адилгүй. Манай их сургуулийн хэлний бэлтгэлийн төлбөр 200’000 руб.

  • @azurenomio
    @azurenomio9 ай бұрын

    sn bnu tani ig yuve

  • @anuka612

    @anuka612

    9 ай бұрын

    Snu? anuzhint612

  • @Lilychannel283
    @Lilychannel28310 ай бұрын

    у 086 маягтаа эндээс авч очоод тэндээ шинжилгээнэдээ ордог юм бол уу эсвэл энд бүгдийг нь өгөөд бичгээ авч очдог юм бол уу

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    У86 -гаа Монголдоо хийлгээд ирээрэй. Ихэвчлэн У86 эрүүл мэндийн үзлэгийн хуудас (+цээжний рентген зураг) -аа харуулаад, шууд ирсэн өдрөө дотуур байрлуугаа ордог.

  • @Lilychannel283

    @Lilychannel283

    10 ай бұрын

    @@anuka612 тэгэхээр дахиад шинжилгээнүүдээ өгнө гэсн үг үү, нөгөө өвөл бичиг баримт бүрдүүлэхдээ өгч бсан шиг

  • @anuka612

    @anuka612

    10 ай бұрын

    У86 нь 6 сарын хугацаанд хүчинтэй байдаг. Би өвөл тэтгэлэгт материал бүрдүүлэхдээ У86 шинжилгээ өгөөд, намар сургуульдаа ирэхдээ дахин шинжилгээ өгсөн. Эсвэл сургууль руугаа мейл бичээд, У86 хариугаа хавсаргаад 2023 оны 2 сард шинжилгээ өгсөн, одоо очихдоо дахиж өгөх үү? гээд асуувал, улам баттай шүү.

Келесі