орлого зардлын дэвтэр хөтлөн өөрийн жижиг үргүй зардлын ирээдүйн үнэ цэнийг олж мэдэх (Latte Faktor)

Орлого зардлын дэвтрээ хэрхэн хөтлөх вэ гэж буй хүмүүст зориулаад өөрийн зохиосон Happy Money групийн охидуудын маань даган хөтөлж буй орлого зарлагын дэвтрийн тайлбарыг орууллаа. Хэрвээ та PDF хэлбэрээр авахыг хүсвэл миний zezge0323@yahoo.de имайл хаяг руу орлого зардлын дэвтэр гэсэн майлыг бичээрэй. А5 хэмжээтэй ар өвөргүй хэвлэж гаргахад тохиромжтой шүү. Тиймээс А4 цаасан дээр бол 2 хуудас нэг нүүрэнд байхаар бодоод хэвлээрэй. Үүнд:
1. зайлшгүй зардлууд: өдөр тутмын гэр бүлийн идэх уух юмны худалдан авалт, гэр ахуй эрүүл мэндийн зардлууд, олон нийтийн унаа тээвэр гэх мэт зардлууд орно
2. зайлсхийж болох зардлууд: хэдий өдөр тутмын амьдралд нэн хэрэгтэй биш ч яарч сандрах, өлсөж цангах аль эсвэл тав тухтай холбоотой гарсан зардлууд орно. Жишээлбэл өдрийн хоолоо бэлдэж гараагүйн улмаас гадуур хооллох...
3. гэнэтийн зардлууд: яг үнэнийг хэлэхэд гэнэтийн мэт "тогтмол" зардлууд бидэнд байнга гарч байдаг. Хэн нэгний төрсөн өдөр аль эсвэл уй гашуу гэх мэт. Тиймээс зориулалтын дагуу нөөцийн сан урьдчилан үүсгээгүй гэнэтийн зардал болгон биднийг аюулд оруулах боломжтой байдаг.
Түүнээс гадна доор 2 эгнээгээр өөрийн хянах, танах боломжийг ажиглах зориулалт бүхий зардлыг бичих хэсгийг үлдээсэн байгаа, энд чи өөрийн өр зээлийн төлөвлөлт хийж болно аль эсвэл ямар нэгэн онцгой үйл ажиллагааны (зуны амралтын нийт зардал ...) зардлыг тусгайлан хянах боломжтой.
Өөрийн Мөрөөдлийн амьдралыг бүтээ!
Хувь хүний хөгжил, хосын харилцаандаа хөрөнгө оруулалт хийж мэдлэг цуглуулж түүнийгээ өөрийн амьдралын бүхий л талбартаа хэрэгжүүлэн аз жаргал амар амгаланг бүтээхийг хүсвэл танд миний видёо туслах болно.
► Зөвлөгөө: Хосын болон эцэг эх үр хүүхдийн хоорондын харилцааны зөрчил, хувь хүний хөгжил, гэр бүлийн бүх төрлийн хямрал, итгэл алдсан харилцааны үед дасгалжуулалтын зөвлөгөө өгнө.
► Онлайн Сургалт: Төлбөрт & Төлбөргүй онлайн Сургалт, гишүүнчлэлийн хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл та надтай холбогдоорой.
► Надтай хэрхэн холбогдох вэ? Миний Facebook пэйжийн хаяг:
/ zezgelifeandlovecoach

Пікірлер: 2

  • @bolorbayaraa8601
    @bolorbayaraa8601 Жыл бұрын

    Ёстой дэвтэр балаа бэлдэж байгаад маш хичээнгүй сонсож.бас тэмдэглэж авлаа. Маш их талархаж байна. Их үнэ цэнтэй лекцэнд суусан юм шиг л санагдлаа.

  • @dolgortany1667
    @dolgortany1667 Жыл бұрын

    Woow❤

Келесі