Olimpic Green Villa Эхчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны цогцолбор хотхон

Olympic Green Villa - Монгол улсад хамгийн анх удаа хэрэгжиж буй эрчим хүчний хэмнэлттэй амьны орон сууцны цогцолбор хотхон
Нийслэлд төвлөрөн амьдардаг иргэдийн хувьд бүхий л үйлчилгээндээ ойр хотын төвийн орон сууц мөн зуны сайхныг мэдрэх зуслангийн байшин зайлшгүй хэрэг болдог.
Энэ 2 хэрэгцээг 1 зэрэг шийдэж болох Olympic Green Villa эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хотхон нь хотын төвтэй хамгийн ойрхон байршилтай БҮРЭН ЦУТГАМАЛ, ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН 8 БАЛД ТЭСВЭРТЭЙ 4 улирлын амины орон сууц учир энэ шаардлагыг бүрэн хангана.
Olympic Green Villa хотхон нь нийт 10 га газрыг хамарсан 191 айлын эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хотхон ба хувийн өмчлөлийн зориулалттай эдэлбэр газар, эрүүл, аюулгүй, тав тухтай, амьдралын хэв маягт нийцсэн сургууль, эмнэлэг, клаб хаус, спорт цогцолбор, үйлчилгээний төвүүдийг 1 дор шийдсэн цогцолбор хотхон юм. Эдгээр үйлчилгээний төвүүдэд хотхоны оршин суугчдын 40% нь ажлын байраар хангагдах ч боломжтой.
-Бүх айлын зочны өрөө өдрийн турш нар үзэх зохион байгуулалттай 6м ӨНДӨР VOID хэсэг бүхий цэлгэр дулаан алдагдалгүй, Low түрхлэг, аргон хийц бүхий 3 давхар цонхтой
А ангилалын барилгын эрчим хүчний гэрчилгээтэй, ашиглалтын зардлыг 36-44% хүртэл хэмнэх боломжтой, бие даасан дэд бүтэцтэй.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох Нарны эрчим хүчний On grid, Off grid болон Hybrid системийг сонголтоор суурилуулах боломжтой.
150м гүний худгаас хэрэглээний цэвэр усаа татаж цэвэршүүлсэн.
Бохир усыг 98% хүртэл цэвэршүүлж хөрсөнд шингээх орчин үеийн технологийн септик системтэй.
Хамгийн сүүлийн үеийн эрчим хүчний хэмнэлттэй нар болон сэргээгдэх эрчим хүч, цахилгаанаар хослуулж халаалт, агаар сэлгэлтийг шийднэ.
Айл бүр өөрийн өмчлөлийн эдэлбэр газар, авто машины дулаан граж, хашаандаа Шведийн GFC компанийн оруулж ирдэг Thuja модтой
Дугуй төлөвлөлт:
Ерөнхий төлөвлөлтөө дугуй хэлбэрээр төлөвлөснөөр машины зам талбайг багасгаж айл бүр бүтэн өдрийн турш нар үзэх боломж бүрдсэн.
Хамаатан садан, албан байгууллага, найз нөхдөөрөө тойргуудыг худалдан авах боломжтой. Ингэснээр маш сайн хөршийн холбоог үүсгэнэ.
Тойрог бүр 1 төв замаар орж, гарах тул тоос шороо босохгүй авто машины хөдөлгөөн цэгцтэй байна.
Дугуй төлөвлөлттэй хэсгийн дунд машин нэвтрэхгүй
- Хөл бөмбөгийн
- Сагсан бөмбөгийн
- Газрын теннисийн
- Агаарын теннисийн
- Бага насны хүүхдийн тоглоомын талбай
- Дасгалын талбай
- Усан оргилуур
- Амфитеатр бүхий 0,5га тоглоомын талбайтай. Нийтийн эзэмшлийн газрыг GFC компанийн шведийн ногоон зүлгээр бүрэн зүлэгжүүлэн амьдрах тав тухтай орчинг дээд зэргээр бүрдүүлсэн хүн төвтэй цогцолбор хотхон юм.
Гадна ландшафт тойрог хэлбэрээр гэрэл асах ба алсаас хархад Олимпын цагираг болж харагдана.
Olympic Green Villa- эрчим хүчний хэмнэлттэй амьны орон сууцны цогцолбор хотхоны байршил:
ХУД 8р хороо, Улаанбаатар хотын төв талбайгаас 18км зайтай, Шинэ нисэхийн хурдны зам, Жаргалантруу явах замын зуун гар талд байрлаж байна.

Пікірлер

    Келесі