НУТАГ МИНЬ Дуучин Э.Төрмандах /СТА/

Хөгжмийг О.Эрдэнээ
Шүлгийг П.Нямлхагва
Дуучин Э.Төрмандах /СТА/
НУТАГ МИНЬ
Ботгондоо яарсан иргэн тэмээ буйлж л байдаг тал нутагтаа
Бодол сэтгэлээ тугалчилж уячихаад өнө цагийг үджээ би
Хүглэлзэх уулсын будан дундах хүний нутгийн дээсэн дээгүүр
Хүрэнтэн бөмбийх тал нутгаа хүнээс илүүтэй санаж л явдаг аа
Зоргоор танхил өсгөсөн хүүгээ зовхио чилтэл хүлээж ядаад
Зол баярын гэрлээ мөнхөд хумиж бурханд одсон ижийгээ санахаар
Гангарч хатирдаг аргамаг хүлгийн өөдөө заяатай энэ л нутагтаа
Ганцаараа очиж газар элэгдэн хэнгэнэтэл уйлаад тайтгардаг даа
Бадран дэвжихийн алтан үрлийг тарнидаж байдаг тал нутагтаа
Байнга л хоргодох гэрэлт сүнсээ тооно тушчихаад ирлээ би
Хөвөрхий уяа алдуурах шиг амьдын заяаны чагтнаас мултраад
Хүний орчлонд дахин төрөхдөө заавал онох нутаг минь ээ

Пікірлер