Nogoon Khogjil- Bidnii ireedui chuulga uulzalt.

"Ногоон хөгжил- Бидний ирээдүй"
Хүүхэд залуучуудын чуулга уулзалт. 2013.04.04.
Байгаль орчны боловсролыг дэмжих жилийн хүрээнд Ногоон хөгжил- Бидний ирээдүй хүүхэд залуучуудын анхны чуулга уулзалт 2013 оны 04 сарын 04 ний өдөр МХО-ы их танхимд болох гэж байна. БОНХЯ-ы Байгаль Хамгаалах Сангаас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү чуулга уулзалтанд төлөөлөгчөөр оролцож байгаа хүүхэд залуучууд байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг томчуудад уриалан чуулах гэж байна. Тэд Дэлхийн дулаарлын эсрэг аян, Ус чандмань эрдэнэ , Хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал, Ногоон хөгжил-Ногоон орчин гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. МҮОНТ-н Ногоон хөгжил нэвтрүүлгийн уран бүтээлчид бид энэхүү чуулга уулзалтыг дэмжин хамтран ажиллаж монгол хүн бүрийг эх орон, эх дэлхийгээ хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулахыг хамтдаа уриалж байна аа.
Үр хойчдоо Ногоон ирээдүйг өвлүүлье.

Пікірлер

    Келесі