Nogoon hogjil shuud 2013 1 31

"Ногоон хөгжил" нэвтрүүлэг Тусгай дугаараа та бүхэндээ хүргэж байна.
Нэвтрүүлгийнхээ facebook хуудсанд байнга зочилж үнэтэй санал хүсэлт, сэтгэдлээ үлдээдэг 12.000 гаруй үзэгчдийнхээ хүсэлтээр бид энэ удаа тусгай дугаараа бэлтгэлээ.
Монгол орныхоо байгаль орчинд тулгамдаж байгаа асуудлыг зөвхөн шүүмжлэхээсээ илүүтэй хэрхэн бид өнөөдөр хөгжлийн сорилт болж байгаа эдгээр асуудлыг олон нийт хийгээд хувь хүмүүсийн идэвхи санаачлага, оролцоотойгоор хамтдаа яаж оновчтой шийдвэрлэх вэ гэдэгт байнга халуун хэлэлцүүлэг өрнүүлж байсан та бүхний сонирхсон асуултыг бид 3 хэсэгт багцалсан байгаа. 1. Агаарын бохирдол.2. Уул уурхайн нөхөн сэргээлт.3. Хулгайн модны хэрэг.
Ийнхүү мэдээллийн өнөөгийн орон зайд хүчтэй түрэн орж ирж байгаа нийгмийн шинэ мэдээллийн хэрэгслээр байгаль орчны хөгжлийн чиглэлээр дуу хоолойгоо илэрхийлсэн үзэгчдийн асуултад Монгол Улсын Их Хурлын гишүүн, БОНХ-н сайд хатагтай С. Оюун болон бусад оролцогчид хэрхэн хариулж, мөн цаашдаа энэ салбарт, энэ чиглэлээр ямар шинэ хандлагаар яаж ажиллах талаархи мэдээллийг та бүхэн манай тусгай дугаараас хүлээн авч үзнэ үү.

Пікірлер

    Келесі