Ногоон хөгжил ток шоу 2013.04.10

Нийслэлийн нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн талбай 20-25м2 байх ёстой. Гэтэл Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж үүнээс 4-5 дахин бага байгааг доктор Жамъяансүрэн санууллаа. Тэгвэл Нийслэлийн Байгаль Орчин Ногоон хөгжлийн Газраас энэ жил Улаанбаатар хотын нэг иргэнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 10м2 талбайд хүргэнэ гэж газрын дарга Г.Болормаа хэллээ. Энэ хүрээнд хангаллттай хөрөнгө төсөвлөж, 4 цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. Хэдхэн хоногийн өмнө л гэхэд 200 цэцэрлэгч шинээр бэлтгэн нийслэлийн ногоон байгууламжийн өнгө үзэмжинд анхаарч эхэлжээ. Дэлхийн банк болон ДЭМБ судалгаагаар Улаанбаатар дэлхийн бохирдолтой хотуудыг тэргүүлсэн дүн гарсан. Агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад төрийн байгууллагууд анхаарч эхэлж байна. Харин иргэн таны хувьд юу хийх боломжтой вэ? Энэ долоо хоногийн "Ногоон Хөгжил" нэвтрүүлэг Нийслэлийн ногоон байгууламжийн асуудлыг хөндлөө.

Пікірлер

    Келесі