Насны ханш МУАЖ Дуучин С.Батсүх, Дуучин Ж.Батболд , Nasni hansh Duuchin S.Batsuh, Duuchin J.Batbold

Насны ханш
Aя -УГЗ хөгжмийн зохиолч Ц.Жамьян .
Шүлгийг - Ч.Содномдорж
МУАЖ Дуучин С.Батсүх,
МУСТА Дуучин Ж.Батболд
Томоогүй бага даа би чинь хэмжээлшгүй шиг саналаа
Тогтсон хэдхэн насаа цөөнийг мэдэрч ухаарлаа Аагт хэдхэн насаа гамнах минь ч яалаа
Алагхан энэхэн заяагаа хайрлах минь ч яалаа
Дөмөгхөн явахад би чинь хэмжээлшгүй саналаа
Дөчин хэдхэн насандаа цөөнийг мэдэрч эхлэлээ
Богинохон хэдхэн насаа гамнах минь ч яалаа
Борогхон энэхэн заяагаа хайрлах минь ч яалаа
Насны залууд би чинь барахгүй юм шиг асгалаа
Намба суугаад ирэхээр ханшийн үнэлж мэдэрлээ
Аагт хэдхэн насаа гамнах минь ч яалаа
Алагхан энэхэн заяагаа хайрлах минь ч яалаа
Богинохон хэдхэн насаа гамнах минь чиг яалаа
Борогхон энэхэн заяагаа хайрлах минь чиг яалаа

Пікірлер

    Келесі