Нарийн сайхан хээр (Nariin saikhan kheer)- Б.Лхамжав МУГЖ

Марин сайхан хээр
Нарийн сайхан хээрийгээ
Аргамжин сойж унаарай
Настай болсон ээжтэйгээ
Намрынхаа сардаа золгоорой
Эрэвгэр жороо хээрийгээ
Эмээллэн сойж унаарай
Эмгэн буурал ээжтэйгээ
Эргэж буцахдаа золгоорой
Эцсэн буурай моринд
Энгэр газар түшиг
Эр ганц хүнд
Эрхэм нөхөр түшиг
Өлссөн туринга морийг
Өлөн дээр тавиарай
Өлөн хар нүдийг
Ээж дээрээ тусгаарай
Ундаассанхан морийг
Усан дээрээ тавина
Усан хар нүдийг
Ээж дээрээ тавина
Цээл их говийг
Цэнхэр бороороо туулаарай
Баруун их говийг
Бага л бороороо туулаарай
Цээл их говьд
Агт чинь сульдана
Цэлгэр хурц наранд нь
Царай чинь борлоно
Үдийн халуунд нь
Морь биеэ гамнаарай
Өглөө үдшийн сэрүүнд нь
Жингэнүүлэн бараадья

Пікірлер