МУГЖ Ц.Чулуунцэцэг, СТА Ц. Отгонцэцэг, СТА Ц.Туяацэцэг - Говь сайхан нутаг

Ая: УГЗ Г.Эрдэнэчулуун
Үг: СГЗ С. Батмөнх
Наран төөнөж илчээрээ ээсэн
Саран толиорч гэрлээрээ гийгүүлсэн
Аагтай ургамалаа шимтэн налайсан
Арвин сүргүүд идээшлэн бэлчсэн
Дх: Дундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг аа
Олон говийн дундаас тодорсон
Оргилон боргилон булгууд хоржигносон
Омог сүртэй хадан халилууд
Уул тал устай сөлтэй говь минь
Дх: Дундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг аа
Адуу багширсан тал нутаг минь
Айраг бялхуулсан сөлтэй говь минь
Арвин баян эрдэнэсийн өлгий
Ажилсаг түмэн нь одтой говь минь
Дх: Дундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг аа
Өвөг дээдсийн минь үлдээж өгсөн
Өнөөгийн бидний нандин шүтээн
Үр ач нартаа үлдээж өвлүүлсэн
Үүрд мөнхий жаргалтай өргөө
Дх: Дундговь миний унасан газар аа
Дуу хуурын өлгий нутаг аа

Пікірлер: 5

  • @dorjpurevbatjargal3994
    @dorjpurevbatjargal39945 ай бұрын

    Эгэл боргил сайхан нутаг шүү нутаг минь

  • @namsraijagdag5040
    @namsraijagdag50403 ай бұрын

    Chylyynchecheg ,Otgonchecheg,Tuyachecheg ene gyrab dyylaj baigaa gazariin checheg delgerne....ta gyrabtaa sain saihaniig hysye.

  • @nomin-tuiaabaatarai1259
    @nomin-tuiaabaatarai12592 жыл бұрын

    ЯМАР САЙХАН дуу, ямар САЙХАНААР дуулана гээшэб ! БАЯРЛАН, хужарлаа! 🙏🙏🙏

  • @gundalaibold1680
    @gundalaibold16802 жыл бұрын

    saihan duu sain duuchid

  • @naraatseween8434
    @naraatseween8434 Жыл бұрын

    bi uuriinhuuruu

Келесі