Монгол дархлаа- Монгол тууль

Ойын-сауық

Монгол тууль нь Монгол ардын аман билгийн нэн эртний онцгой төрөл, туульсын бүтээлүүд нь эртний цадиг шүтлэг, бөө мөргөл, бурхны шашин, домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний олон үе давхаргыг хадгалсан байдаг. Тууль нь дотроо үлгэр, домог, ерөөл, магтаал, зүйр цэцэн үг, цацал мялаалга, бэлгэ дэмбэрлийн үг, дом шившлэг зэрэг аман зохиолын олон төрөл зүйлийг багтаадаг.
Туулийг 12 дугаар сарын 22-ноос хаврын тэргүүн сарын шинийн нэгэн болтол хайлдаг гэсэн өвгөдийн яриа бий. Туулийг өдөр хайлдаггүй шөнө хайлдаг. Нэгэн шөнийн дотор багтаан хайлах бэсрэг туулиудаас гадна хэдэн шөнө дамнан хайлах дэлгэр тууль ч цөөнгүй бий.

Пікірлер

    Келесі