МИАТ ТӨХК-ИЙН BOEING АГААРЫН ХӨЛГИЙН АНХНЫ ЭМЭГТЭЙ НИСГЭГЧ Л.НОМИН БИЕ ДААСАН НИСЛЭГЭЭ ҮЙЛДЛЭЭ

МИАТ ТӨХК-ийн зургаа дахь эмэгтэй нисгэгч Лхамсүрэнгийн Номин өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Boeing-737 агаарын хөлгөөр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд анхны бие даасан нислэгээ үйлдсэнээр BOEING загварын агаарын хөлгийн анхны эмэгтэй нисгэгч боллоо. Тодруулбал, МИАТ ТӨХК-ийн эмэгтэй нисгэгчдээс хамгийн том тийрэлтэт агаарын хөлгийг жолоодсон анхны нисгэгч болж байна.
Л.Номин нь өвөө, аавынхаа мэргэжлийг өвлөсөн авсан гурав дахь үеийн нисгэгч юм. Тэрбээр анхны бие даасан нислэгт гарахын өмнөх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцлаа.
Boeing-737 агаарын хөлгийн хамтран нисгэгч Л.Номинд цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэж, тэнгэр нь цэлмэг, буулт нь зөөлөн байхыг ерөөе.

Пікірлер: 1

  • @bazarsadyondon6988
    @bazarsadyondon6988Ай бұрын

    ❤🎉 mundag bvsgvi bn amjilt hvsie

Келесі