Магтан дууны бүжиг “Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай”

Магтан дууны бүжиг “Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай”
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;
тэд Ариун Сүнсний ажил, удирдамжийг эдэлдэг.
Бурханы үгийг уншаад тэд гэгээрч, гэрэлтүүлэгддэг;
зүрх сэтгэлдээ гэрэлтэй, дагах замтай байдаг.
Махан биеэс урваж, хорвоо ертөнцийг орхиж,
Бурханы өмнө амьдрах нь хэчнээн цэнгэлтэй.
Бурханы хүслийг бодож, үүргээ сайн биелүүлснээр
тэдний сэтгэл таашаал авч, амар тайван болдог.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;
тэднийг шүүлт, гэсгээлт үргэлж дагалддаг.
Шүүлт хүлээн аваад тэд цэвэрлэгддэг,
зан чанарын өөрчлөлт нь Бурханд алдар суу авчирдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;
Бурханы хүслийг дагах нь тэнгэрлэг үүрэг даалгавар гэж тэд үздэг.
Үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаад
Бурханаас эмээж, гэрэл дунд амьдардаг.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;
тэд Түүний шалгалт, төгс болголтыг хүлээн авдаг.
Шаналал, гай зовлонгийн үеэр Бурхан дэргэд нь байснаар
тэд Бурханы хайр хэчнээн бодитой болохыг мэдэрдэг.
Сатаны нөлөөнөөс зайлснаар тэд Бурхантай нэг санаатай болдог.
Цэвэршүүлэлтээр дамжуулан тэдний хайр улам цэвэр болж,
Бурханыг үүрд өргөмжилж, гэрчилдэг.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;
тэд сайн, муу цаг үед Түүний зохицуулалтанд захирагддаг.
Тэд үхэх хүртлээ Бурханыг үнэнчээр дагаж,
Түүний төлөө бүх амьдралаа зарлагаддаг.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай;
тэд чин сэтгэлээсээ, үнэнч шударгаар Бурханыг шүтэн мөргөдөг.
Тэд Түүний дотнын хүмүүс болж, Түүний амлалт, ерөөлийг хүлээн авдаг.
Бурханыг хайрладаг хүмүүс үнэхээр жаргалтай.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя”-аас
Жич: Энэ сувгийн бүх видеог үнэ төлбөргүй үзэх боломжтой. Урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр Төгс Хүчит Бурханы Чуулганы KZread сувгийн аливаа видеог байршуулж, өөрчилж, мушгин гуйвуулж, эш татахыг аливаа хувь хүн эсвэл бүлэгт хатуу хориглоно. Эдгээр нөхцөлийг ямар нэг байдлаар зөрчсөн тохиолдолд Төгс Хүчит Бурханы Чуулган хууль ёсны бүх арга хэмжээг авах эрхтэй. Олон нийтэд түгээх хүсэлт байгаа бол бидэнтэй эхлээд холбоо барина уу.

Пікірлер

    Келесі