Эмчийн өрөө - Цэвэршилтийг эрүүлээр даван туулах нь

"Эмчийн өрөө" мэргэжлийн цахим нэвтрүүлэг - НӨХӨН ҮРЖИХҮЙН ХӨГШРӨЛТ
Цэвэршилтийг эрүүлээр даван туулах нь, Цэвэршилтийн үеийн сэтгэл зүйн асуудлууд...
Цэвэршилтийн насыг хойшлуулах нь гол биш. Цэвэршилтийн үеийг бие, сэтгэлзүйн хувьд эрүүл даван туулах нь чухал юм.
Эмэгтэйчүүд амьдралынхаа гуравны нэгтэй тэнцэх хугацааг “цэвэршилт” -ийн нөлөөн дор өнгөрүүлдэг байна. Бид тэднийг ойлгох, дэмжих, магадгүй хүндлэх шаардлага бий.
Учир нь цэвэршилт гэдэг нь эмэгтэй хүн бүрийн хүслээс үл шалтгаалсан биологийн үйл явц юм.
Судлаачдын тогтоосноор европын эмэгтэйчүүдэд 50.9, Азийн эмэгтэйчүүдэд 49.7 байгаа бол Монгол эмэгтэйчүүд 49.2 насандаа цэвэршиж байгаа аж.
Цэвэршилт буюу биологийн үйл явцын талаар мэдлэгтэй байх нь түүнээс шалтгаалсан бусад асуудлуудыг тойрч гарах, түүнийг хэвийн даван туулах эцэст нь биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндээ хамгаалж үлдэх боломжийг танд олгоно.
"Эмчийн өрөө" танд туслахаар ЭХЭМҮТ -ийн мэс заслын тасгийн эрхлэгч, клиникийн профессор, МУ -ын зөвлөх зэргийн эмч Ч.Мөнхбаяр, СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч, бэлгийн эмгэг судлаач Г.Гантулга нартай ярилцлаа.

Пікірлер: 6

  • @naraanaraatserendejid6332
    @naraanaraatserendejid63323 жыл бұрын

    юуны өмнө сурвалжлагч охиндоо маш оновчтой асуулт асууж өгсөнд гүнээ талархая.... 2 эмчдээ маш их баярлалаа.. ойлгохгүй мэдэхгүйгээс их л зовж байлаа..

  • @user-qo2ws4cp3e
    @user-qo2ws4cp3e8 ай бұрын

    Мэдэхгүй зүйлээ мэдэж авлаа их өгөөжтэй сайхан нэвтрүүлэг болжээ та 3та ажлын амжилт хүсье

  • @baigaltsetseg6790
    @baigaltsetseg679010 ай бұрын

    Баярлалаа

  • @uugantsetsegerdenebold2836
    @uugantsetsegerdenebold28363 жыл бұрын

    Хэрэгтэй мэдээлэл өгсөн өгөөжтэй сайхан нэвтрүүлэг байна. Баярлалаа

  • @oyuntseveldorj4701
    @oyuntseveldorj47012 жыл бұрын

    2021/11сард үзэж байна. Маш сайхан зөвлөгөөг өгсөнд маш их баярлалаа. Яг л сонсож, мэдэж авья гэсэн мэдээллийг хүргэжээ.

  • @user-tb7np8zk5m
    @user-tb7np8zk5m Жыл бұрын

Келесі