Элс цас II - Ш.Шажинбат (аудио номын дээж) | Els tsas II - Sh.Shajinbat

Ойын-сауық

Бүтнээрээ: www.mplus.mn/els-tsas-2
M+ / Mplus
Апп татах: onelink.to/26bqrn​​​​​​​​
mplus.mongolia |
mplusmongolia
SUBSCRIBE дарж шинэ гарч байгаа аудио номын дээжийг үргэлж сонсоорой.
Аудио ном: Элс цас II
Зохиолч: Ш.Шажинбат
Уншсан: Д.Зоригтбаатар
Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо
Бүтээлийн нийт урт: 14 цаг 6 минут
Номын талаар: Дэд дэвтэр
“ЭЛС ЦАС” роман нь монголчуудын эрх чөлөөний хөдөлгөөний нэгэн түүхт үйл явдал болох “Улиастайн 2000 цэргийн бослого” хэмээн түүхэнд алдаршсан баримтаас сэдэвлэн бичсэн 2 дэвтэр зохиол юм.
Энэхүү зохиолын гол баатрууд болох Есөнтөмөр, Арсай, Ханхай, Ё зун жи нарын дүрээр Монгол- манж хятадын эсрэг тэсрэг эвлэршгүй тэмцлийг гарган харуулсан зохиол юм.
Энэ зохиол 1,2 дугаар дэвтэртэй бөгөөд тэргүүн дэд дэвтэрт нь монголчууд эрх чөлөөнийхөө төлөө харийн дарангуйлагчдын эсрэг хийсэн олон жилийн тэмцлийн үр дүнд манжийн дарлалаас эх орноо аварч, хамгийн сүүлчийн амбанг Ховд хотоос хөөж, монгол эх орноо чөлөөлж байгаагаар төгссөн бол, хоёрдугаар дэвтэр нь монголын ард түмэн ардын хувьсгалаар эрх чөлөө тусгаар тогтнолоо тунхаглан зарласан түүхт үйл явдлыг дүрслэн харуулсан зохиол юм. Зохиолын гол баатрууд болон үйл явдал нь монголын ард түмэнд болж байсан дахин давтагдашгүй үйл явдлуудыг уншигчдад ойлгогдохоор уран дүрслэлтэй, амьд шинж чанартай гаргаж чадсан учраас уншигч олны зүрх сэтгэлд шингэж, зохиолчийн олны танил, хайртай зохиолч болгосон юм.
Уг романы бас нэг онцлог нь зарим нэг романуудын адил нуршиж үргэлжлүүлэхэд бус товч, тодорхой, үйл явдлуудын хэлхээсийг зөв оновчтой хийж чадсан тул хүмүүсийн унших, ойлгох, дүрслэн бодоход нэн ач холбогдолтой болсон байна.
Мөн зохиолын бас нэг онцлог нь баатруудын дүрүүд тун тодорхой, хүний сэтгэл зүрхэнд амьдрахаар дүрслэгдсэн тул Арсай, Есөнтөмөр, Цээмаа, Эрболд, Ханхай, Хандармаа зэрэг олон дүрүүд нь хүмүүсийн сэтгэлд эгнэгт оршсон бөгөөд үүний нэг баримт нь хүмүүс үр хүүхэддээ энэ зохиолын баатруудын нэрээр нэр өгсөн явдал олон байгаа нь анхаарваас зохих зүйлийн нэг мөн юм. Энэ зохиолыг зарим нэг атгаг уран бүтээлчид, харалган шүүмжлэгчид атаархан дайралт хийж байсан удаа бий боловч “ ЭЛС ЦАС” роман нь энэ сорилтуудыг амжилттай даван туулж одоо ч гэсэн уншигчдын дуртай, хайртай ном хэвээрээ байна.
“ЭЛС ЦАС” роман бол монголын ард түмний амьдралын түүхэн цаг үе хүн зоны эх оронч ариун сэтгэлийн гэгээн нээлт болсон бөгөөд тэр чанараараа монголын утга зохиолд өөрийн гэсэн орон зайг эзэлж чадсан юм.

Пікірлер: 17

  • @otgonbayartumen9838
    @otgonbayartumen98387 ай бұрын

    Мөн ч сайхан зохиол доо Их ч сайхан унших юм.Үргэлжилийг тэсэн ядан хүлээж байна Хүүхэд байхдаа уншсан

  • @tumbum334
    @tumbum3347 ай бұрын

    Баярлалаа бүтнээр нь сонсохынсаан.

  • @tanyajamiyan2149
    @tanyajamiyan21492 ай бұрын

    Баярлалаа хүүхэд бхдаа уншиж бсан номоо дамжуулаад уншдаг блаа

  • @batbayrbaagii3970
    @batbayrbaagii39707 ай бұрын

    Энэ зохиолыг бүтэнээр нь яаж сонсох уу мэдэх хүн байвал хэлээд өгнө үү.Баярлалаа

  • @Mbookmn

    @Mbookmn

    7 ай бұрын

    Mplus гэдэг апп татаж суулгаад сонсоорой. Ойлгомжгүй зүйл байвал Mplus mongolia facebook page-тэй мессенжерээр холбогдоорой

  • @dnaranzaya4861
    @dnaranzaya4861 Жыл бұрын

    Ene ramoniig sonshod 70s urash hvmvvs sonsono vne tuluud sonsii geheer oilgomjgui ym shaardd bn

  • @aagiiaagii4969
    @aagiiaagii4969 Жыл бұрын

    Бүтнээрнь сонсох юмсан.

  • @Mbookmn

    @Mbookmn

    Жыл бұрын

    Mplus app дээр бүтнээрээ байгаа шүү

  • @user-qb2zc2cw6q
    @user-qb2zc2cw6q5 ай бұрын

    1 2 дэвтэр бүтэн оруулж өгөөч

  • @Mbookmn

    @Mbookmn

    5 ай бұрын

    Бүтнээрээ Mbook апп дээр байгаа шүү

  • @ariunaa1317
    @ariunaa13172 жыл бұрын

    Bayrlalaa ulam ihiig hiigeerei bayrladag shvv udur bolgon sonsoj uhaaral avdag❤️

  • @altantsetsegaagii3305
    @altantsetsegaagii33052 жыл бұрын

    Mash ih bayrlalaa

  • @namdagtungalag6804
    @namdagtungalag68042 жыл бұрын

    Баярлалаа

  • @narantsatsraltumurzandan3856
    @narantsatsraltumurzandan38562 жыл бұрын

    Үргэлжлэл нь хэзээ орох юм

  • @Mbookmn

    @Mbookmn

    2 жыл бұрын

    Mplus апп татаад бүтнээр нь сонсоорой.

  • @narantsatsraltumurzandan3856

    @narantsatsraltumurzandan3856

    2 жыл бұрын

    Ямар юм байна аа хайгаад олсонгүй

Келесі