Шивээт улаан ТӨВХӨН

Шивээт улаан буюу хүмүүсийн сайн мэддэгээр ТӨВХӨН хэмээх үзэсгэлэнт сайхан хангайд зорчсон тэмдэглэлээ хүргэж байна. Эргэн тойрон битүү ой шугуйгаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт байгалийн дунд нэгэн хадтай дэвсэг байх бөгөөд тэнд өндөр гэгээн Занабазар бясалгал хийдэг байсан гэдэг.
Тэрээр энэ газар бясалгаж байх үедээ өнөөгийн Монгол улсын төрийн сүлд Соёмбыг бусад үсгийн хамт зохиосон гэдэг. Энэ газар Эхийн умай хад, Бясалгалын агуй, Хийморийн овоо г.м сонирхолтой зүйлс нэлээд бий. Монгол хүн нэг очоод үзэхэд сэтгэл сэргэж, эх орноо хайрлах хүсэл сэргэмээр газар шүү.

Пікірлер