Ээжийн бүүвэйн дуу Дуучин Ч.Мөнхчулуун, Eejin buuvein duu Duuchin Ch.Munhchuluun

Ээжийн бүүвэйн дуу
Үг: Ц.Цогтсайхан
Ая: С.Тараа
Дуучин Ч.Мөнхчулуун
Хорвоо дэлхийд сонссон
Ээжийн бүүвэйн анхны дуу
Хонгор зүрхийг уяраасан
Ээжийн цагаан уяхан дуу
Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу
Үрдээ бүүвэй аялсан
Миний хайртай ээжий
Үсэн буурал болсон ч
Намайг гэсээр яваа
Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу
Энэхэн дэлхийн түмэн эх
Миний ээжээс өөрцгүй
Энхрий үрээ тэврэн
Бүүвэй аялан суугаа
Ээжийн бүүвэйн энэ дуу
Эгшиг надад хайрласан
Энэ л миний дуулах дуу
Ээжийн бүүвэйн дуу

Пікірлер: 1

  • @ganbaatarbolderdene7976
    @ganbaatarbolderdene79762 ай бұрын

    Энэ дууг энэ хүнээс өөр хэнч илүү дуулаагүй дээ. Энэ хоолойгоороо сэтгэлд үлдэж дээ

Келесі