Хайраас амилсан "Ийм нэгэн сэтгэл" / Hairaas amilsan "Iim negen setgel"

Цогт сумын уугуул, Толь гүн Дашцэрэнгийн зээ охин, "Ийм нэгэн сэтгэл" дууны үгийг зохиосон Д.Балчиндорж агсаны оролцсон нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй.
Үг. Д. Балчиндорж
Ая. М. Норсонжав
Тэнгэрийн уудамд аялсан
Тэргэл цагаан сар уу даа
Тэртээ өндөр ууландаа
Тээглээ ч үгүй сэтгэл үү дээ
Алхан тамгатай хээрийгээ
Арилжиж битгий солиорой
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай
Амрагаа гэсэн сэтгэлээ
Алсдаа ч битгий мартаарай
Навчин тамгатай хээрийгээ
Наймаалж битгий солиорой
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай
Намайгаа гэсэн сэтгэлээ
Насандаа ч битгий мартаарай

Пікірлер: 7

  • @damdinpurevjavzan4054
    @damdinpurevjavzan40547 ай бұрын

    Сайхан түүх байна .

  • @shatarthe7481
    @shatarthe74813 жыл бұрын

    Сайхан дууны түүх сонслоо.Баярлалаа.Эхлээд ардын дуу гэж боддог блаа.Дараа нь НОРСОНЖАВын хөгжим гэдгийг мэдсэн.Залуу насны хайр сэтгэлээс урган гарсан дуу бна.Зуун зууныг дамжсан алдарт дууг зохиосон танд урт нас, удаан жаргалыг хүсэн ерөөе ! Энэ дууг Далантайгийн дуулснаар сонсдог.Ховор сайхан хоолойтой дуучиндаа бас амжилт хүсэн ерөөе !

  • @user-wb4tl9sj5l
    @user-wb4tl9sj5l3 жыл бұрын

    Сайхан нэвтрүүлэг үзлээ. Зуунд дамжигдаж дуулагдсан сайхан дуу

  • @battsetsegbattsetseg8844
    @battsetsegbattsetseg88443 жыл бұрын

    Сайхан дуу олж сонслоо. Талархлаа

  • @vanchinerdeneidesh5431
    @vanchinerdeneidesh5431 Жыл бұрын

    Сайхан дууны түүх байна хайр сэтгэл гэж энэ дээ...

  • @bbattsetseg4829
    @bbattsetseg48293 жыл бұрын

    Үнэхээр сайхан нэвтрүүлэг болжээ

  • @sugarragchaayo2381
    @sugarragchaayo23812 жыл бұрын

    "Ийм нэгэн сэтгэл"-ийг хамгийн гайхамшигтай дуулсан дуучин бол МУГЖ Х.Пүрэвдорж, мөн Б.Нандинцэцэг, Дуламсүрэн нар.

Келесі