ХААН НӨМӨРТЭЙ ААВ 2023 04 28

ХААН НӨМӨРТЭЙ ААВ
Хан Алтайн хөхөмдөг уулсын цахиур
Хаан нөмөр сайхан аав минь та
Хүслийн жигүүр мөнхийн алдар
Хүрдэн эргэлт хайрын эгшиг минь
Хөвүүд үрс нь таныгаа л дуулна аа
Хүрэн зүрхэндээ таныгаа дурсана аа
Хүрдэн эргэлт хайрын эгшиг минь
Алтан говийнхоо элсний ширхэг
Амин зүрхний оргил аав минь
Алсын замыг заагч тэнгэр
Адисын дээд авралын бурхан минь
Хөвүүд үрс нь таныгаа л дуулна аа
Хүрэн зүрхэндээ таныгаа дурсана аа
Хүрдэн эргэлт хайрын эгшиг минь
Хангайн нуруу шиг дөлгөөхөн дүнхийх
Хайрын энэрэл түшиг аав минь
Ховорхон заяасан ариухан тэмүүлэл
Хорвоогийн дуурсгал алтан шүтээн минь
Хөвүүд үрс нь таныгаа л дуулна аа
Хүрэн зүрхэндээ таныгаа дурсана аа
Хүрдэн эргэлт хайрын эгшиг минь х2
Дуучин - П.Идэржавхлан
Ая - Ж.Наранбат
Үг - Ч.Эрдэнэ, МЗЭ-ийн шагналт Р.Лхамрагчаа
2023.04.28

Пікірлер