“Үхэж үл болно Чингис хаан Uhej ul bolno Chinggis Haan kino

Булцгар, улаан хацартай хүү дүүгээ дагуулсаар усанд явж байх зуур анхны дайснуудтайгаа учирна... Ингэж амьсгаа давчдуулсан үйл явдлаар дүүрэн135 минутаар “Үхэж үл болно - Чингис хаан” үргэлжилнэ.
“Үхэж үл болно- Чингис хаан”-ы танилцуулга
Жанр:Түүхэн
Зохиолч: С.Жаргалсайхан
Ерөнхий найруулагч: Р.Эрдэнэбулган
Бүтээсэн студи:Чингис хаан кино сан
Үргэлжлэх хугацаа: 135 мин
Насны хязгаар: Бүх насныханд
Дэлгэргүйг:/www.chinggismovie.com/
Агуулга:...Тэр бол олон голын нүүдэлчин аймгийг нэгэн тугийн дор нэгтгэн захирч байсан талын язгууртны хүү билээ. Эцэг нь түүнд байрь суурь, эрх мэдлээ гэрээслэн үлдээж амжаагүй юм. Хувь заяатайгаа эвлэрсэн Тэмүжин үр хүүхэдтэй болж, амар тайван амьдрахыг хүслээ. Гэтэл мэргид аймгийн Чилгэр бөх эртний өсийг сэдрээж, эхнэр Бөртийг нь булаан одов. Эндээс Тэмүжиний түүх эхэлсэн юм. Ингэж түүх нойрноос сэрсэн юм.
Өрх гэрээ хамгаалан тэмцсэн түүний тэмцэл улс орноо нэгтгэх тэмцэл болтлоо өргөжлөө. Анхны ялалт, анхны хүүхэд гээд анхны юм бүхний дундаас андын нөхөрлөл нь түүнийг хамгийн ээдрээтэй хувь тавилан руу хөтлөв.
Тийм ээ. Энэ бол илд мэс хангинаж, өнчрөл зовлон булгийн ус шиг ундарч байх үед нэгэн зорилгын төлөө нэгдэн нөхөрлөсөн Тэмүжин, Жамуха хоёрын түүх билээ.Тэд атаа жөтөө, айдас түгшүүрийн дунд нэг дор үхэж болохгүйг ойлгосон ч агуу зорилго нь биелэх цагт нэг дор амьдарч болохгүйг ухаарав.Ийнхүү нөхөр мэт дайсан, дайсан мэт нөхрөөсөө хагацсан Тэмүжин атаа хорсол, аюул заналаар дүүрэн дэлхийтэй нүүр туллаа...
Одоо хэрхэхийг гагцхүү Хөх тэнгэр л мэдэх бүлгээ.

Пікірлер

    Келесі