Dulduityn Danzanravjaa Дулдуйтын Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургааль

“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал
Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай вэ? гэхэд
- Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ? гэхэд
- Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд?
- Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд
- Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
- Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
- Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
- Чин зориг сайн гэв.
Товч нь юу вэ? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн.
Таван махбод бүгд
Огторгуй махбодод хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд
Сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвэл:
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидвал шороо болно.
Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно.
Манан арвидвал үүл болно.
Туйпуу арвидвал балгад болно.
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудвал нисваанис болно.
Нисваанис арвидвал там боловсорно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
Зүүд замхрав хэмээн хэдэн
Сайн, муу, үнэн, худал үгсийг
Наадмын төдий бичсэн
Цагийн жамыг тодруулагч
Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв
Ом сайн амгалан болтугай
Олон амьтанд тус болж
Орчлонгийн далай ширгээд
Онолын эцэст хүрч
Огоот арилсан бурхан болох болтугай!

Пікірлер: 4

  • @Kawaii_ChanYT
    @Kawaii_ChanYT7 ай бұрын

    🙏🙏🙏

  • @NiceFleur
    @NiceFleur3 ай бұрын

    😮😮😮😮❤❤❤❤❤❤❤❤

  • @dashundral7543
    @dashundral75432 жыл бұрын

    Баярлалаа

  • @LaikhanNemekhbaatar
    @LaikhanNemekhbaatar3 жыл бұрын

    “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал Гурван эрдэнэд итгэнэ. Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь: Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув. Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл - Хямд гэв. Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл - Муу үйл хямд гэв. Ямар юм цөөн бэ? хэмээвэл - Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв. Ямар юм олон бэ? хэмээвэл - Сэрэмжгүй муу заяатан олон гэв. Ямар юм муухай вэ? гэхэд - Үл мэдэгч муухай гэв. Юу сайхан бэ? гэхэд - Саруул ухаан сайхан гэв. Юу хортой вэ? гэхэд - Өст сэтгэл хортой гэв. Юу тустай вэ гэхэд? - Сайхан сэтгэл тустай гэв Юу худал вэ? гэхэд - Энэ нас худал гэв. Юу үнэн бэ? гэхэд - Гурван эрдэнэ үнэн гэв. Юу муу вэ? гэхэд - Хүний номгүй нь муу гэв. Юу сайн бэ? гэхэд - Чин зориг сайн гэв. Товч нь юу вэ? хэмээсэнд Нисгэгч хүн өгүүлрүүн: - Аврал бүгдийн товч лам мөн. Санваар бүгдийн товч сэрэмж мөн. Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн. Санаа бүгдийн товч мөнх бус мөн. Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн. Таван махбод бүгд Огторгуй махбодод хурна. Таван хор бүгд Мунхаг сэтгэлд хурна. Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд Сэтгэлийн чанараас үл давна. Үлгэрлэвэл: Хоосон хумхийн тоос цугларсаар Арвидвал шороо болно. Шороо арвидвал уул болно. Чийг арвидвал ус болно. Манан арвидвал үүл болно. Туйпуу арвидвал балгад болно. Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл Буруудвал нисваанис болно. Нисваанис арвидвал там боловсорно. Зөвдвөл буянт мөр болно. Буян арвидвал бурхан болно. Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл Бүгд шүтэн барилдлага Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт Зүүд замхрав хэмээн хэдэн Сайн, муу, үнэн, худал үгсийг Наадмын төдий бичсэн Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв Ом сайн амгалан болтугай Олон амьтанд тус болж Орчлонгийн далай ширгээд Онолын эцэст хүрч Огоот арилсан бурхан болох болтугай!

Келесі