Цомбон туурайтай хүрэн.

Үй жануарлары мен аңдар

Цомбон туурайтай хүрэн нь
Цохолсон хар алхаатай
Цовоолог янзын Эгиймаа нь
Цочоод сэрэхэд илхэн дээ
Дунд ухаагийн эхэнд
Дуутай мөндөр шаагина
Дурсгал болсон Эгиймааг
Дуугий нь дуулахад тодхон доо
Бараалан харагдах хөндий нь
Байсан нутгийн нь бараа даа
Багын амраг Эгиймаа
Бараагий нь хараад баясна даа
Нүүгээд явсан нутаг нь
Нүүгэлтэж бараантаад харагдана
Нүүдлийн хойноос харахад
Нүдээр дүүрэн нулимстай
Ачаалаад явсан ачаа нь
Арын замаар ганхаж явна
Ачааны хойноос харахад
Алаг нүдэндээ нулимстай
Оонын хоёр эврийг
Ороож барьж (зангидаж) болдоггүй
Орчлон хорвоогийн жамыг
Огоорч мартаж болохгүй

Пікірлер

    Келесі