Chuluunchimeg Ayalguu Hamgiin goy hair Чулуунчимэг Аялгуу ХАМГИЙН ГОЁ ХАЙР

Музыка

Ээж ээ та миний
Инээдээр будсан наран
Ээж ээ би таныхаа
Хайраас татсан солонго
Үр минь чи ээжийнхээ
Үнсэхэд сэрдэг дэлхий
Үгээр хэлэхийн аргагүй
Сэтгэлийн их амгалан
Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай
Ээж ээ та миний
Хамгийн гоёхон цэцэг
Ээж ээ би таныхаа
Хамгийн хөөрхөн эрвээхэй
Охин минь чи ээжийгээ
Олоод ирсэн жаргал
Орчлонд талархаад барашгүй
Хамгийн нандин бэлэг
Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай
Ээж ээ та миний
Энгүй дээд бурхан
Ээж ээ би таныхаа
Энэхэн насны гоёо
Энхрий чи минь ээжийнхээ
Эрхэм нандин эрдэнэ
Илүү ихийг хүсэмгүй
Амьдралын минь даль жигүүр
Ээжээ би тандаа
Тэнгэрээс ч том хайртай
Ээж нь ч бас чамдаа
Одноос ч их хайртай
Нарнаас ч том хайртай...

Пікірлер

    Келесі