Chuluunchimeg - Arvagar Heer | Чулуунчимэг - Арвагар хээр (Official Music Video)

Музыка

Алдарт "АРВАГАР ХЭЭР" моринд зориулан бүтээлгэсэн цоо шинэхэн уран бүтээлээ өргөн барья 🎬
Хүлэг морио дээдэлдэг
Хүндэт Монгол түмэндээ зориулав... 🤎
АРВАГАР ХЭЭР
Үг:Ч.Чагнаадорж
Ая: Д.Цэвээнравдан УГЗ
Үйзэн вангийн хошуу даншигийн түрүү соёрхлоо
Үрээ мориний давхил Шар талаар цуурайтлаа
Салхин зэв хүлгийн хийморь оршоон түрүүллээ
Сайхан хангайн нутагтаа арвагар хээр нь алдаршлаа
Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян арвагар хээр хүлэг минь
Хулан эцдэг хөндийгөөр атирч хийссэн салхи минь
Хурдан буян цуцаасан арвай хээрийн домог минь
Цуутай хүлгийн тоосонд тэнгэрийн шувууд төөрлөө
Цуурайт хадны бэлээс янцгаах чимээ сонсогдлоо
Хадган шүншиг зангидсан ган амгай нь шаргилаа
Халхын дөрвөн аймгаар аравгар хээр нь цуурайтлаа
Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян аравгар хээр хүлэг минь
Мянган морьдын зурхайгаас нумарч хийссэн салхи минь
Мандах төрийн дууль арвагар хээр ажнай минь
Хавирган сар шиг галбираас сувдан хөлс дуслаллаа
Хараацай цуцдаг талаасаа морьдын тоос хуйларлаа
Зүлэгтэй дэнжийн үзүүрээс дэлтэй салхи алдуурлаа
Зүстэй морьдыг тэлсээр арвагар хээр тодорлоо
Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян аравгар хээр хүлэг минь
Мянган морьдын зурхайгаас нумарч хийссэн салхи минь
Мандах төрийн дууль арвагар хээр ажнай минь
Долоон хошуу даншигт босоо давхисан ажнай минь
Домогт халхын буян аравгар хээр хүлэг минь
Хулан эцдэг хөндийгөөр атирч хийссэн салхи минь
Хурдан буян цуцаасан арвай хээрийн домог минь
#niitiin_duu

Пікірлер: 16

  • @delgermaarentsendorj1484
    @delgermaarentsendorj1484Ай бұрын

    Чихэнд сонсголтой ямар гоё дуулсан юм бэ? Цаашид өшөө их схн уран бүтээл гаргаарай амжилт.

  • @berdibekdauletbek3178
    @berdibekdauletbek31785 ай бұрын

    Дуу шүлэг дуулалт гэдэг бол тасархай уран бүтээл шиг уран бүтээл болсон байна халуун баяр хүргэе 👏

  • @uyngauynga-vd8zk
    @uyngauynga-vd8zk5 ай бұрын

    💚clip bol vnheer goy tani hooloi bas vneheer goy yma ♥ amjilt

  • @user-ud7hj4gj7j
    @user-ud7hj4gj7j5 ай бұрын

    Ymar shn duu we morinii shn duug shn duullaa bayr hvrgie

  • @user-pm3ig6lc5o
    @user-pm3ig6lc5o5 ай бұрын

    хэд ч сонсов доо, гайхалтай уран бүтээл болжээ, гоёл зүүсгэлийн өнгө хоршил гоо ялдам байлаа, амжилт хүсье хөдөлмөрч, жавхалзсан, хурдтай, эрэлхийлэгч, бүтээлч дуучин минь,

  • @user-qi3uz2ey8r
    @user-qi3uz2ey8r4 ай бұрын

    Сайхан дуу болж гоё дуулжээ баяр хүргэё

  • @UugantsetsegBatulzii-yo8ks
    @UugantsetsegBatulzii-yo8ks2 ай бұрын

    🥁🎼🎤📢🎻📢🎻📢🎻🎻

  • @bayarsosor2070
    @bayarsosor20705 ай бұрын

    Үнэхээр сонсголонтой дуу болжээ.

  • @laav933
    @laav9335 ай бұрын

    Үнэхээр гоё клиптэй гоё бүтээл болжээ.

  • @oyunbilegyadamsuren3221
    @oyunbilegyadamsuren3221Ай бұрын

    udahgui gavyat boloh nee yamar goe duulaad bn aa

  • @sarangoooyuntsetseg9956
    @sarangoooyuntsetseg99565 ай бұрын

    Saihan uran buteel boljee zohiol bol mash goe boljee amjilt

  • @lhagwalhagwajaw4923
    @lhagwalhagwajaw49235 ай бұрын

  • @TsendsurenSharav-kt1gl
    @TsendsurenSharav-kt1gl5 ай бұрын

    Saikhan duulsan l bna

Келесі