Цагаан дуганы гэгээ киноны Урангоогийн МӨРӨӨДЛИЙН ДУУ С.Батсүх, Д.Энхзул- S.Batsuh, D.Enhzul

Цагаан дуганы гэгээ киноны
Урангоогийн МӨРӨӨДЛИЙН ДУУ
Үг -Төрийн соёрхолт МУГЗ Ц.Бавуудорж
Ая-МУГЗ Ц.Жамьян
МУАЖ Дуучин С.Батсүх,
МУГЖДуучин Д.Энхзул
Хүсэлтийн хариу”тоглолт 2024/03/07нд
Цэнхэр нутгийн минь буйлс цэцэглээд
Ханхар уулс суудал заслаа
Амраг сэтгэлийн аясыг яалтай
Аниргүй шанзандаа шившлээ дээ хө
Амраг сэтгэлийн аясыг яалтай
Аниргүй шанзандаа шившлээ дээ хө
Үүлэн дуунаар сэтгэлээ дайлаад
Уйлган шөнө дөө тайван суулаа
Гэсэр мод цэцэглэх цагаар
Гэр дүүрэн гэгээгээ залаарай даа
Гэсэр мод цэцэглэх цагаар
Гэр дүүрэн гэгээгээ залаарай даа
Хус модыг түшин суухад
Хасын чулуу саранд гэрэлтэнэ
Хундага зовлонгийн зөн л байжээ
Хувилгаан таныгаа дуулан сууна аа
Хундага зовлонгийн зөн л байжээ
Хувилгаан таныгаа дуулан сууна аа
Бурхан Буддын хайлган аалиар
Зүрхний Дарь эх дэргэд буулаа
Хуйрнах хорвоогийн хүүрнэх жаяг
Хүмүүний заяагаар дурслаа даа хөө
Хуйрнах хорвоогийн хүүрнэх жаяг
Хүмүүний заяагаар дурслаа даа хөө
Хун шувууд зүүдэнд сүрэглээд
Хан ертөнцөд хавар чуулалаа
Мөр мөрөө түшин суугаад
Мөнгөн лянхуадаа хүслээ шивнэлээ
Мөр мөрөө түшин суугаад
Мөнгөн лянхуадаа хүслээ шивнэлээ

Пікірлер

    Келесі