Цагаан дуганы гэгээ киноны дуу 1997 Дуучин У.Далантай, Дуучин С.Эрдэнэцэцэг

Цагаан дуганы гэгээ киноны дуу
Үг П.Батсайхан
Aя Ц.Жамьян
МУГЖ Дуучин У.Далантай,
МУГЖ Дуучин С.Эрдэнэцэцэг
Цаг цагийн урсгалд нь хө
Цэцэн таныгаа мөрөөдөнө дөө
Цагаан дарь эх болчихоод хө
Цаглашгүй хамтдаа жаргахсан даа
Цэгнэн цэгнэн дэнсэлдэг нь хө
Цэцэн мэргэдийн ухаан аа хө
Цэрвэн цэрвэн учирдаг нь хө
Чинхүү хайрын сэтгэл ээ хө
Нартай сартай орчлонд нь хө
Номын гэгээнийг санана даа би
Ногоон дарь эх болчихоод хө
Насан туршдаа амьдрах сан даа
Бодон бодон айлддаг нь хө
Буурал өвгөдийн сургааль аа хө
Болзон болзон ханьсдаг нь хө
Буурцган зүрхний заяа даа хө
Төөрөг тавилан хоёрынхоо
Төрхийг би яаж мэдэх вэ дээ
Буцах ирэхийн аясыг хө
Бурхан та минь бодоорой доо
Цэцэг цэцэгсийг дамждаг нь хө
Эрвээхэй хатны ёс оо хө
Цэвэрхэн чамайгаа хайрлах нь хө
Энэ л насны минь жаргал даа хө
Бодол бодлын эгээрлээр
Борхон зүрх минь хайлан урслаа
Бурхны хувилгаан таныгаа
Буцаад ирэхийг тань хүлээнэ дээ
Зовлон жаргалыг цалгиулдаг
Замбуулин хорвоог ч яалтай даа
Зүүдний дарь эх таныгаа
Зүрхнийхээ тольтондоо жаргаая даа
Зүүдний дарь эх таныгаа
Зүрхнийхээ тольтондоо жаргаая даа
Буцаад ирэхийг тань хүлээнэ дээ

Пікірлер

    Келесі