Бурхан Халдун уулнаа хүндэтгэл үзүүлэхээр үүргэвчээ үүрээд ганцаараа зорьсон нь.

Бурхан Халдун
2022 оны зун 8 дугаар сард Бурхан Халдун уулнаа хүндэтгэл үзүүлэхээр үүргэвчээ үүрээд ганцаараа зорьсон билээ. “Таван Салаа”-ны гүүрний харуул дээр машинаа тавиад цааш алхахад 30км яваад Босго Тэнгэрийн Даваа, цааш 20км орчим яваад Бурхан Халдун уулын бэлд хүрсэн дээ. Дээшээ гарч овоон дээр хүрээд буцаад буухад 14км гэж тооцвол нийт хоёр талдаа 114км газар алхсан байна лээ. Энэ гурван өдрийн аяллаа та бүхэнтэй хуваалцъя.
Миний хувьд Бурхан Халдун уул бол дотроо сүсэглэн биширч явдаг ариун дагшин газар юм. Ганц би гэлтгүй бүх Монгол хүний дотор энэ уул хаа ч явсан сэтгэлд байдаг болов уу. Монголчууд үеийн үед Бурхан Халдунд сүсэглэн ирсэн нь дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалах их улсын суурийг тавьсан эзэн Чингис хаантай холбоотой.
Өнөөдөр энэ уулыг тахиж шүтэх нь бид өнгөрсөн рүү өнгийх биш, харин Монгол улс бидний цаг үед хүчирхэгжиж, дэлхий дахинаа өөрийн байр суурийг ахиулж, мандан бадрахын утга учиртай гэж би итгэдэг.
P.S: Бурхан Халдун руу зорьж буй залууст хэлэхэд ганцаараа зун явахаар бол БААВГАЙНЫ нулимс асгаруулагч (bear spray) авч явахыг зөвлөе. Өчнөөн баавгай мөртэй замдаа дайралдсан. Бэлтгэлтэй байхад буруудахгүй.
2022.08.12

Пікірлер: 10

  • @altaatsetseg5504
    @altaatsetseg5504Ай бұрын

    Байгаль өөрөө жинхэнэ сорилт юм даа.Сайхан алхаж аялжээ.Гоё байна шүү. Амжилт хүсье.

  • @user-ke6uo7zd1h
    @user-ke6uo7zd1hАй бұрын

    Үүү ваав гоё алхалт байна 🎉🎉🎉

  • @tengis1081
    @tengis1081Ай бұрын

    mundag yumaa. goyo content bolson bn

  • @user-mt4xf4rb6k
    @user-mt4xf4rb6kАй бұрын

    Чанартай контент байна амжилт хүсэе

  • @khakmnmn
    @khakmnmnАй бұрын

    Мундаг юмаа. Амжилт! Баавгай таарвал ер нь яах бодол, төлөвоөгөөтэй алхдаг вэ?

  • @altangerelbaterdene6055
    @altangerelbaterdene605529 күн бұрын

    Ah ymr gutaltai aylaj bn we

  • @boldjoronbold5463
    @boldjoronbold5463Ай бұрын

    Би чинь бэлээс нь гарах гэж л чардайдаг шүү дээ , чанга эр байнаа

  • @TheHoso84
    @TheHoso84Ай бұрын

    Баавгай ихтэй газардаа. Баавгайн цацлагатай юу

  • @Zurlaa222
    @Zurlaa222Ай бұрын

    аяулгүй байдлаа яаж хангасан бэ

  • @tuulnergui6758
    @tuulnergui6758Ай бұрын

    Harvard tugssun hun shdee. Tuushtai yumaa, olon olon mundag chanar dadal olj harlaa.

Келесі